Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод болж байна. Тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаанд манай эмэгтэй бөхчүүд медалийн буухиаг үргэлжлүүлэв. Тухайлбал, 72 кг-ын жинд Очирбатын Насанбурмаа аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бол 65 кг-д Х.Болортуяа дагах барилдаан хийхээр болсон юм. Мөн эмэгтэй 55, 59 кг-ын финалын барилдаанд Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр /2018.10.24/ эмэгтэй 65, 68, 72, 76 кг-ын жингийн медальтнууд тодорно.
Х.БОЛОРТУЯА ДАГАХ БАРИЛДААН ХИЙНЭ
Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн дүрмээр медалийн төлөөх болон дагах барилдаан маргааш нь болдог учраас өнөөдөр О.Насанбурмаа, Х.Болортуяа нар дэвжээнд гарна.
65 кг-ын жинд Х.Болортуяа БНСУ-ын Ли Хан Биг ялж, Канадын Лаппагед ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон. Тэрбээр ОХУ-ын Мария Кузнецоватай барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдана. Х.Болортуяа ДАШТ-д анх удаа барилдаж байна.
С.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН МЕНСАД ЯЛАГДАН ТЭМЦЭЭНЭЭ ДУУСГАЛАА
ДАШТ-д аз тааран, 68 кг-ын жинд барилдсан олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга С.Батцэцэг Сенегал, Шведийн бөхчүүдийг ялж шөвгийн наймд үлдсэн ч АНУ-ын бөх Мариама Менсад ялагдан гэртээ харихаар боллоо.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зургаа дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа билээ. Түүний хувьд энэ удаагийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтад 62 кг-ын жинд П.Орхонд ялагдан оролцох боломжгүй байсан ч нэмэлтээр 68 кг-д барилдахаар болсон билээ. Учир нь, энэ жинд өрсөлдөх эрхийг аваад байсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмаар бэртэл авснаар гэртээ үлдсэн. Харамсалтай нь, жин өгсөн 68 кг-д барилдсан С.Батцэцэг ганзага хоосон тэмцээнээ дуусгалаа.
С.Батцэцэг 2010 онд ОХУ-ын Москва хотод болсон ДАШТ-д 59 кг-д түрүүлж байсан бол 2013 онд Унгарын Будапешт 63 кг-д мөнгө, 2015 онд АНУ-ын Лас Вегаст 63 кг-д аваргын алтан медалийг авч байсан билээ.
О.НАСАНБУРМАА АНХ УДАА ФИНАЛД ШАЛГАРЛАА
Тэмцээний 72 кг-ын жинд барилдсан Очирбатын Насанбурмаа дэлхийн бөх гэдгээ дахин баталлаа. Тэрбээр Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг дараалан ялж, алтан медалийн төлөө Канадын Ди Стасиотой барилдахаар шалгаран үлдлээ.
О.Насанбурмаа ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртсэн байдаг. Тэгвэл энэ жил алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдсэн түүний хувьд гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн анхны бөх болж байна.
Өдгөө 29 настай тамирчин бүсгүй өнгөрөгч наймдугаар сард Азийн наадамд 76 кг-ын жинд өрсөлдөн шагналт тавдугаар байрыг эзэлсэн билээ. Тэгвэл Будапештийн дэвжээнд дахин өөрийгөө харуулж, дэлхийн аваргын төлөө өнөөдөр барилдах гэж байна.
О.Насанбурмаа гурав дахь хүрэл медалиа 2013 онд Будапештийн дэвжээнд авч байсан бол таван жилийн дараа финалд шалгарлаа. Түүний өрсөлдөгч 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Канадын бөх Ди Стасио бөгөөд барилдаан өнөө шөнө 01.00-с болно.
Манай тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 удаа ДАШТ-д оролцож байна. Тэрбээр “Гуанжоу-2006”, “Токио-2008”, “Москва-2010”, “Стамбул-2011”, “Страткон-2012”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”-ын дэвжээнд барилдсан.
Өнөөдөр эмэгтэй 50 кг-ын жинд Э.Нарангэрэл Туркийн Э.Демирхантай, 53 кг-д Э.Сумъяа БНСУ-ын Ли Шин Хетэй, 57 кг-д А.Батцэцэг БНАСАУ-ын Жон Ин Сүнтэй барилдах бол 62 кг-д Э.Гантуяа мөн БНСУ-ын Хан Жүн Вонтой эхний барилдаанаа хийнэ.Барилдаан Улаанбаатарын цагаар 16:30-с эхэлнэ.
зочин 2018-10-24 182.160.34.226
насанбурмаа сүүлчийн боломжоо алдваа,хөлөө хамгаал гэхээр ойлгохгүй юм ,салтаагаа хавч гэхээр ойлгох байхаа
зочин 2018-10-24 182.160.34.226
хичнээн удаа захиваа хөлөө л битгий алд гэж,2 удаа хөлөө алдаад л 4 оноо байхгүй ,энэ эргүү дасгалжжуулагч нар хэлээд гаргахад яадаг байна.хүүхдүүд минь хөлөө хамгаалж чадахгүй бол бүү чөлөөт барилд,эмэгтэйчүүд нь хүртэл улсын наадамд барилдаж байгаа юм шиг дээгүүр харж барилдах юм.орчин үеийн чөлөөт духаа цоортол хөлд ордог болсон байна шүү дээ.дасгалжуулагч нараа сэрээч арга барилаа өөрчил энэ цаг үед нь тааруулж барилд хүүхдүүдийн буруу биш дасгалжуулагч нарын цаг үеэ мэдрэх чадвар муугийнх
зочин 2018-10-24 182.160.34.226
энэ түрүүлж байгаа хүмүүсийг харахад дандаа дух нь цоорсон юмнууд байх юм. бөх барилддаг юм уу ,бух ноолдоон юм уу,чөлөөт бөх үнэхээр хоцрогдсон юм байна
зочин 2018-10-24 182.160.34.226
одоо манай охид ,хөвгүүд хөл рүү мөргөж орж ирсэн аваргуудыг яаж нам дардгыг дагва аваргаас сурах хэрэгтэй
зочин 2018-10-24 182.160.34.226
одоохондоо манай эмэгтэй баг 5 -д, эрэгтэй баг 7-д явж байна ирэх жил эмэгтэйчүүд дэлхийн цомын аваргын төлөө японтой үзэх байхаа,япон,хятад,америк 3 мөргөөд л хөл рүү зүтгээд байна,харин та нар хөлөө дүвчин ,ойдов хоёр шиг хамгаалаад сурчих,хэзээ ч битгий хөлөө алд ,хөлгүй цээж барилдадгүй юм
зочин 2018-10-24 182.160.35.120
насанбурмаа одоо л аварга болохгүй бол хэзээч болохгүй шүү,наадах чинь нэг удаа л хүрэл авсан хүн байна .чи гурван удаа авсан хүн шүү.хэт хаширлаж байгаад шоовдор шиг юм болов доо,зүгээр барилдадгаараа барилд дасгалжуулагч нар олон юм ярина шүү ,авахыг аваад гээхийг нь гээх ухаан чамд бий шүү.амжилт
Даш 2018-10-24 202.126.89.225
Шууд тв байгаа юу
мөнгол 2018-10-24 103.229.120.167
чөлөөтэй бөх хамгийн хүнд спорт шүү. хүмүүсээ хайрла.хүн хүндээ хайртай байДАГ ЮМ
зочин 2018-10-24 182.160.35.120
манай монголчууд багаараа дэлхийд 7 – д явж байна эрэгтэй ,эмэгтэй хоёр баг маань дэлхийн цомд багаараа үзэхнээ баяр хүргэе
зочин 2018-10-24 182.160.35.120
бямбадорж хэзээ нэгэн цагт 70кг- д дэлхийгээс медаль авна энэ удаагийн монголчуудын нээлт бол энэ 2 бөх
зочин 2018-10-24 182.160.35.120
шоовдор хэзээ нэгэн цагт дэлхийн аварга болно харж л байгаарай
зочин 2018-10-24 182.160.35.120
одоо хөл авах дуртай дэлхийн бөхчүүдэд чөлөөт бөхийн монгол хувилбар бэлтгэ,яг 3×3 сагсан бөмбөг шиг.манай ойдов ,дүвчин хоёр хөл авахаар хөх инээд нь хүрдэг байсан ,гэтэл манай бөхчүүд хөлөө алдаад амьдрал нь дуусчих юм ,япон,иран,турк дасгалжуулагч уриад ганц л юм заана хөлд яаж орох,хөл яаж авах гэдгийг заана үнэндээ уран сайхан барилдаан хэзээ ч заахгүй,гэхдээ манай дасгалжуулагч нар үүнийг нь заачих тэгээд болоо
зочин 2018-10-24 182.160.35.120
иран ,турк ,японы бөхчүүд духаа цоортол мөргөлдөж хөлд ордог юм ,манайх бол уран барилдаантай
зочин 2018-10-24 182.160.35.120
үхөлөө л хамгаалчивал монгол бөхөөр хэнийгч ялна сугадаж бариад л хөдөлгөөнгүй болгоод бүх мэхний хувилбар бэлэн шүү ,дүвчин цагтаа дэлхийн аваргаас 2 мөнгө дараалан авч зөвхөн оросын бөхөд унадаг байсан,тэр орос бөх нь хэзээ ч хөлийг нь авдаггүй өөрт нь монгол барилдааныг эсрэг өөрт нь хийдэг байсан юм.
Бажа 2018-10-24 103.10.23.216
Манайхан бүгд л маш сайн барилдацгааж байна аа хө өөлөх юм алга байна. Энэ чинь дэлхийн дэвжээ шүү дээ олон арван, олон зуун сая, тэр байтугай тэр бум хүмүүсийг төлөөлөн улс улсын аварга хамгийн шилдэг сайн бөхчүүд, тив дэлхий олимпийн медальтнууд хуран чуулдаг газар шүү дээ таминь ээ. Битгий нэгнийгээ тамын тогооны үлгэр шиг, муулж, гоочилж, доош нь хийж байл даа. Маш сайн байна өшөө улам бүр хичээгээд явахад бидний Монголчууд олон олон удаа, олуулаа дэлхийд нэрээ дуурсгаж мандуулж чадна аа.
шинэчлэ 2018-10-24 150.129.140.133
монгол бѳхчүүдэд японы гүйлтийн тамирчиний хѳлѳѳ хугараад бхап мѳхѳѳд ѳвдѳг нь шалбарсан барианд орох сэтгэл дутдаг. яагаад гэвэл ямарч хэнч хариуцлага хүлээдэггүй.энэ тухай ярих гэвэл бѳѳн зодоон согтуу агсан тавилт.. аварга болчихвол дээшээ харж хэвтчихээд бэлтгнл хийхгүй.очоод адаад ѳгнѳѳ гэдэг ирээд луйвардууллаа гэнэ. зардалыг тѳлүүлэх ёстой.ягаад жуулчин мэт явах ёстой.чихдэж авсан татварын мѳнгѳ
шинэчлэ 2018-10-24 150.129.140.133
чѳлѳѳт бѳхийн холбоо ганц камер ѳгч чадахгүй юу.унгарын элчин ганц камер түрээслэж чадахгүй юу ѳгѳрүүд
шинэчлэ 2018-10-24 150.129.140.133
бавцэцэг японы харьяат болсон бол олон рекорт тогвлох бсан. дүвчин ѳѳр шигээ уяа бѳх болгосон.ѳѳрѳѳ барилдахгүй уяа хѳдѳѳ ѳгѳѳд довтлохгүй хүлээж хариу хардаг бсан.батцэцэг хурд давших мэхнээс мэхэнд шилжилт муу.тэгээд бэлтгэл дутуу байдаг. дүвчинг ѳѳрчилж япон иран турк багш нар бод шууд аварга болгоно .японд бэлтгэх хэрэгтэй. горьдлого тасараагүй . бүү зогс довтло хурдаа нэм. эсвэл торгуулж хѳѳгдѳж татварын мѳнгѳний жуулчин болно.дүвчинг солиход хугацаа бна.
zochin 2018-10-24 66.181.177.229
bolorchuluun mini mongolooroo setge , ed nar chini bugd tsugtaa irne , go home gedgeer makhchilaad orchuulakh kheregguy
Зочин 2018-10-24 202.21.106.142
Батцэцэг уг нь сайн бөх. Заваан хэл аманд хутгалдуулаад,хэцүү байсан байх. Сэтгэл санаа нь хүнд байсан байх.Энэ тэмцээнд сайн барилдаад 8-д үлдсэн байна. Уг нь аварга болох л бөх дөө.
Зочин 2018-10-24 66.181.181.120
НИНЖЖАМЦ ГЭДЭГ ХУДЛАА СПОРТЫН СУВАГ НЭЭГЭЭД ИЙМ ТЭМЦЭЭН ГАРГАХГУЙ Л БОЛ УЛСАД ТАТААД АВАХ ЫН ХЭРЭГ АЛГАА ШАГЧИН авгай
zochin 2018-10-24 122.201.25.154
Battsetseg odoo gavihguiee harsan n deerdee
зочин 2018-10-24 182.160.35.120
бацэцэгийг харахад дүвчингийн барилдаан харагдаад байдаг сайн бөх шүү
зочин 2018-10-24 182.160.35.120
насанбурмаагийн хувьд алт авах сүүлчийн боломж байх шүү
зочин 2018-10-24 182.160.35.120
батцэцэг хэл амнаас болгоомжлоод 62 кг-д ороогүй байх,орсон бол алтын төлөөл үзэх охиндоо,амжилт хүсье
Bayaraa 2018-10-24 64.119.20.47
Гарчгаа юун сүржин тавьдаг юм бэ.Батцэцэгийн хувьд амжилттай барилдсан байна.Ингэж энэ мэдээ уншсан хүний сэтгэл зүйд нөлөөлөхөөр сүржин гарчиг тавих хэнд хэрэгтэй юм бэ?
Зочин 2018-10-24 202.9.40.134
Батцэцэгээ одоо юу нэхдэг юм. Хийдгээ хийсэн мундаг охин. Бэлтгэл бага байсан гэхэд харин ч 8-д үлдчихлээ.
Зочин 2018-10-24 64.119.26.254
Насанбурмаа сайн юмаа.Амжилт хүсье.мөн Сүхбаатар(жама)багшид нь баяр хүргье
Батцэцэгт Баярлалаа. 2018-10-24 103.206.195.163
Сайхан бөх. Монголчуудаа сайхан баярлуулсан. Амьдралд тань сайхан бүхнийг хүсье.
Зочин 2018-10-24 103.206.195.163
Зурагтаар үзэх юмсан. Монголын Үндэсний ТВ үзүүлэхгүй юм уу? Дэлхийн аваргын тэмцээнийг зурагтын төлбөр төлж байгаагийн хувьд үзэх юмсан.
zochin 2018-10-24 43.228.131.45
Батцэцэг маш сайн охин шүү дээ?? жинхэнэ МОНГОЛ барилдаанитай?? нэг л болж өгөхгүй байгаа юм байхдаа???? амжилт хүсье сайн дүү охин минь онц шүүү?????