Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан Баатаржавын Шоовдор хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Мексикийн бөх Ромеро Бониллаг 4:2-аар ялж, дэлхийн медальтан боллоо.
Б.Шоовдор АНУ, Энэтхэгийн бөхчүүдийг ялсан ч Туркийн Юсилирмакд дийлдэн хүрэл медалийн төлөө барилдах эрхийг аваад байсан юм. Түүний хувьд өнгөрсөн жил Шведийн Маттссонд ялагдан медальгүй буцаж байсан бол энэ жил Мексикийн Бониллаг ялснаар медалийн тавцанд зогслоо.
Б.Шоовдор “Лас-Вегас 2015” ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглож, медальтан болж байна.
Унгарт болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртээд байна. Эрэгтэй 61 кг-д Т.Түвшинтулга, эмэгтэй 59 кг-д Б.Шоовдор нар медалын тавцанд зогссон бол эмэгтэй 72 кг-д О.Насанбурмаа аваргын алтан медалийн төлөө маргааш барилдахаар шалгарсан. Мөн дахин таван тамирчин барилдана.
ДАШТ-ий хүрэл медальт Баатаржавын Шоовдор энэ жил 28 настай бөгөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат. Тэрбээр 2010 оноос Хан-Уул дүүрэгт дасгалжуулагч Энхтөрийн удирдлага дор чөлөөт бөхөөр эхлэн хичээллэж, 2011 оноос дасгалжуулагч Д.Батнямын шавь болсон байна.
Б.Шоовдор “Хөх чоно”, “Ганьт” клубүүдэд, 2013-2016 онуудад “Цастын барс” клубт, одоо “Хасу-Мегастарс” клубт харьяалагдаж байна. Түүний хувьд 2015 оноос үндэснйи шигшээ багийн тамирчин болжээ.
зочин 2018-10-24 66.181.161.65
Баатаржавын Шоовдор гэдэг энэ охин амьдралд хэзээ ч нугарахгүй хөл алдахгүй алзахгүй сэтгэлийн тэнхээтэй хүн шүү. Эцэг Баатаржав эгч Туулыг нь сайн танина. Амьдралд нугаршгүй сайхан гэр бүл.
зочин 2018-10-24 182.160.35.120
шоовдор хэзээ нэгэн цагт аварга болно доо,барилдааны хэлбэр нь том батцэцэгтэй тун төстэй юм ,хөлдөө алдахаа болиод,дүвчин ахаараа хэдэн мэх заалгачихвал аварга цол мөн ч ойрхон харагдаж байна даа
zochin 2018-10-24 43.228.131.45
Монгол улс тэр чигээрээ маш их баярлаж байна сайн охин шүү хичээргээрэй??? гол нь тайван бай???
зочин 2018-10-24 66.181.166.196
Монгол улс тэр чигээрээ маш их баярлаж байна гэнээ, энэ ч арай хэтэрнээ, наадам шиг юм болох нь ээ, сайхан хэтрүүлж байна аа
Зочин 2018-10-24 103.9.90.131
Sain baina. Bayar hurgeye.
Amar 2018-10-24 202.179.27.58
Насанбурмаад өөрийнх нь өмнөөс үнэхээр баярлаж байна.
Amar 2018-10-24 202.179.27.58
OK OK OK
БӨХ 2018-10-24 180.149.80.75
GOOD GO GO MONGOLIAN WOMEN'S FREE WRESTLING TEAM