Тавалтайн хавцалд усан цахилгаан станц барина

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Тавалтайн хавцалд усан цахилгаан станц барина

Туркийн тусламжтайгаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт Тавалтайн хавцал гэх газарт усан цахилгаан станц барихаар болжээ. Энэхүү цахилгаан станцын  ТЭЗҮ-г Туркын “ZTM” компани  боловсруулж дуусчээ.

Баруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр энэхүү ТЭЗҮ-г боловсруулсан байна. Туркийн тал дэвшилтэт технологи ашиглан 88.7 МВт хүчин чадалтай УЦС байгуулах боломжтой хэмээн үзэж байгаа аж.   “ZTM” компани нь Баян-Өлгийн аймгийн Ховд гол дээр УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу “барих ашиглах шилжүүлэх” нөхцөлтэй гүйцэтгэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр дуулгасан байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж