Нүүрсний салбарынхны дунд зохион байгуулдаг “Сoal Mongolia” олон улсын чуулга уулзалтыг энэ жил дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулах гэнэ. Энэхүү чуулга уулзалтаар нүүрснийхэн зовлон жаргалаа ярилцдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, нүүрсний салбарын ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэт техник технологи зэрэг асуудлыг хөндөхийн зэрэгцээ Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилгоор энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулганы хувьд нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татахад чиглэх гэнэ.
Мөн “Сoal mongolia-2015” чуулганы 5 жилийн ой, гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа IPO гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны 5 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой аж. Тиймээс эл чуулганыг Засгийн Газрын дэмжлэгтэйгээр өндөр дээд түвшинд зохион байгуулахаар хурлын бэлтгэл ажлыг хийж байна хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна.
О.САР