Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр эмэгтэй 65, 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаанууд болж, хагас шигшээд өрсөлдөх бөхчүүд тодорно. Манай улсаас дөрвөн бөх барилдаж байгаагаас 72 кг-ын жинд О.Насанбурмаа хагас шигшээд үлдэж, улмаар мөнгөн медалийн болзол ханган финалд өрсөлдөх эрхийг авлаа.
Эмэгтэй 65 кг-ын жинд барилдаж байгаа Х.Болортуяа эхний тойрогт БНСУ-ын Хан Бит Лийг 6:2-оор ялсан ч Канадын Даниелле Лаппагед 10:0-оор ялагдлаа. Хэрвээ Лаппагед финалд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарах юм.
68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг Сенегалын Анта Самбоу, Шведийн Анна Мариа Франссон нарыг ялж шөвгийн наймд үлдсэн ч АНУ-ын Тамра Менсанд 10:0-оор ялагдлаа. Менсан финалд шалгарч чадаагүй учир манай бөхөд дагах барилдаан гарсангүй. Олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга С.Батцэцэг тэмцээнээ дуусгалаа.
72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа Унгар, Туркын бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн. Тэрбээр БНХАУ-ын Ян Вангийг 4:0-оор ялж, мөнгөн медалийн болзол ханган аваргын төлөө барилдахаар шалгаран үлдлээ.
О.Насанбурмаа ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртээд байгаа. Түүний хувьд медалийн өнгөө хувиргаж, цаашлаад алтан медаль төлөө барилдахаар боллоо. Финалын барилдаан маргааш болно.
76 кг-ын жинд Г.Наранчимэг эхний тойрогт хийлж, Венесулын бөх Акостаг ялсан ч Унгарын Занетт Неметэд ялагдлаа. Хэрвээ Унгарын бөх финалд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарах юм.
Финалд болон хүрэл медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс удахгүй тодорно.
Тэмцээнийг https://unitedworldwrestling.org-с шууд үзээрэй.
Зочин 2018-10-23 212.139.84.219
Манай Соронзонболд яагаад байна аа. Их цовоо, эрчтэй гарч ирсэн чинь тэр америк хүүхэнд 10 оноогоор торох юмгүй ялагдчих юм.
Уг нь өнөөдрийн Садулаев шиг тасарчихсан амьтан гарч ирээд хөнгөхөөн алт аваад буучихдаг даа. Хоёр ч удаа дэлхийгээ алтыг ёстой гуядаж авсан сан. Даан ч нэг л биш болчлоо.
Насанбурмаа 3 хүрэлдээ нэг том ах авчрах нь тодорхой болсон. Тэр нь алт байгаасай.
123 2018-10-23 103.229.121.44
шоовдор хүрэл
123 2018-10-23 103.229.121.44
минут 12 секундэд дарлаа ноднингийхоо хариуг чангахан авлаа снайдер харин жаахан хатуу байлаа ялагдана гэдгээ бараг мэдэж байх шиг байсан
123 2018-10-23 103.229.121.44
садулаев снайдерийг секцний мэхээр дарчлаа хожих нь хожих байх гэхдээ арай ингэж дээрэлхэнэ гэж бодсонгүй
ы 2018-10-23 212.139.84.219
Снайдэр муу байна лээ. Эхний тойрогт манай Батзулд бараг ялагдчих шахсан ш дээ. Батзул бүр оноо илүү яваад, сүүлдээ харамсалтай нь мах болсон доо.
Зочин 2018-10-23 175.38.117.60
Gants alt avchaasai daa
Зочин 2018-10-23 66.181.185.207
ялагдсан зургийг нь хаанаас олоод тавив чи муу ёр оо
Зочин 2018-10-23 103.229.121.44
ялсан одоо