ДАШТ: О.Насанбурмаа БНХАУ-ын бөхийг ялж финалд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх-ДАШТ 2018

ДАШТ: О.Насанбурмаа БНХАУ-ын бөхийг ялж финалд үлдлээ

ДАШТ: О.Насанбурмаа БНХАУ-ын бөхийг ялж финалд үлдлээ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр эмэгтэй 65, 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаанууд болж, хагас шигшээд өрсөлдөх бөхчүүд тодорно. Манай улсаас дөрвөн бөх барилдаж байгаагаас 72 кг-ын жинд О.Насанбурмаа хагас шигшээд үлдэж, улмаар мөнгөн медалийн болзол ханган финалд өрсөлдөх эрхийг авлаа.

Эмэгтэй 65 кг-ын жинд барилдаж байгаа Х.Болортуяа эхний тойрогт БНСУ-ын Хан Бит Лийг 6:2-оор ялсан ч Канадын Даниелле Лаппагед 10:0-оор ялагдлаа. Хэрвээ Лаппагед финалд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарах юм.

68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг Сенегалын Анта Самбоу, Шведийн Анна Мариа Франссон нарыг ялж шөвгийн наймд үлдсэн ч АНУ-ын Тамра Менсанд 10:0-оор ялагдлаа. Менсан финалд шалгарч чадаагүй учир манай бөхөд дагах барилдаан гарсангүй. Олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга С.Батцэцэг тэмцээнээ дуусгалаа.

72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа Унгар, Туркын бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн. Тэрбээр БНХАУ-ын Ян Вангийг 4:0-оор ялж, мөнгөн медалийн болзол ханган аваргын төлөө барилдахаар шалгаран үлдлээ.

О.Насанбурмаа ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртээд байгаа. Түүний хувьд медалийн өнгөө хувиргаж, цаашлаад алтан медаль төлөө барилдахаар боллоо. Финалын барилдаан маргааш болно.

76 кг-ын жинд Г.Наранчимэг эхний тойрогт хийлж, Венесулын бөх Акостаг ялсан ч Унгарын Занетт Неметэд ялагдлаа. Хэрвээ Унгарын бөх финалд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарах юм.

Финалд болон хүрэл медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс удахгүй тодорно.

Тэмцээнийг https://unitedworldwrestling.org-с шууд үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж