MNTM: Шилдэг 13 аялалдаа гарна

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

MNTM: Шилдэг 13 аялалдаа гарна

MNTM шоуны оролцогчдын хэн нь хэн бэ гэдгийг энэ удаагийн дугаарт танилцуулж байна

MNTM: Шилдэг 13 аялалдаа гарна

"Mongolia”s Next Top Model" шоуны хоёрдугаар улирлын дугаар хэдийнэ үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевизээр гарч буй тус шоу цацагдаж эхэлснээс хойш тэмцээний шүүгчдийн шалгуур нарийсч, оролцогчид нэгэнтэйгээ ширүүн өрсөлдөж байгааг үзэгчид мэднэ. Чухам хөшигний цаана ямар амьдрал өрнөж, охид нэгэнтэйгээ хэрхэн харилцдаг нь хүмүүсийн хувьд нууц хэвээр байдаг. Ямартай ч өмнөх шоуны нэг оролцогч “охид нэгэнтэйгээ бүгд өрсөлдөгч. Найз гэж байхгүй, заримдаа амиа бодох зан илүү давамгайлах нь бий” гэдгийг хэлж байсан юм.

Хоёрдугаар улирлын тэмцээнд 22 оролцогчоос шилдэг 13 шалгарч үлдээд буй. Тэд цаашид илүү хүнд сорилт, гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байх ёстой.

Нэвтрүүлгийн шүүгч, мэргэжлийн стилист, үсчид хэлэлцэж тогтсоны дагуу 14 охины гадаад дүр төрхийг өөрчлөөд байна. Оролцогчид дундаас Б.Анужин, Б.Цэцэгсайхан, Янсанова Бэлигма, Э.Одонтунгалаг, Н.Мишээл нар томоохон өөрчлөлтийг хийсэн юм.  Гэхдээ цаашид үлдье гэвэл илүү том өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй гэдгийг ч шүүгчид оролцогч охидод зөвлөж  буй.

Үндсэн зураг авалтын тухайд оролцогчид "Labellamafia" спорт хувцасны брэндийн зураг авалтад оролцсон. Тэд үндсэн зураг авалтыг боксын ринг дээр хосоороо хийж, багаар ажиллах чадвараа давхар шалгуулсан билээ. Шилдэг зургийн эзнээр Дансаранова Алина шалгарч, оролцогч Ө.Анулан шоуг орхисон юм.

Дансаранова Алина
Ч.Чамин-Эрдэнэ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж