Ё.Баатарбилэг Н.Цэрэнбатыг өмөөрч бусад гишүүдийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг Н.Цэрэнбатыг өмөөрч бусад гишүүдийг шүүмжлэв

Ё.Баатарбилэг Н.Цэрэнбатыг өмөөрч бусад гишүүдийг шүүмжлэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар өнөөдөр агаарын бохирдлын асуудлыг хэлэлцсэн. Утааны улиралтай болсон Улаанбаатарчуудын хувьд агаарын бохирдол нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон учир тус хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхны хийсэн, хийх гэж байгаа ажлуудыг УИХ-ын гишүүд сонсож, асуултад хариулт авсан юм.

Хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,  Н.Цэрэнбат, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхоо гишүүд болох яамдын дэд сайд нар, Нийслэлийн Засаг даргын орлогч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхныг бүрэн бүрэлдэхүүнээр нь суулгаж байгаад “байцаалт” өгсөн.

Харамсалтай нь, байнгын хорооны хуралд УИХ-ын дөрөвхөн гишүүн суусан нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэгийн ундууцлыг хүргэсэн бололтой.

Тэрбээр “Агаарын бохирдлын асуудлаар ажлын хэсэг байгуулъя гэхээр бөөнөөрөө орчихоод, мэдээлэл өгье гээд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дуудахаар очдоггүй. Байнгын хорооны хурлаар мэдээлэл сонсъё гэхээр ирдэггүй манай гишүүд утаа зөвхөн Н.Цэрэнбат сайдын асуудал биш гэдгийг ухамсарлахгүй байна. Нийт 2 байнгын хорооны 38 гишүүн байгаа шүү. Үүнээс болоод Н.Цэрэнбат сайдын тайлбарласан, ярьсан ажлууд нь унах гээд байх шиг. Төсөв нь танагдвал энэ хүн ирэх жил агаарын бохирдлыг яаж бууруулах вэ, ажил хийх гээд төсөв оруулсан, та нар таначихсан гээд л сууж байна шүү дээ. Тэгэхээр гишүүдийг асуудалд ул суурьтай хандаж, мэдээллээ дор бүр нь аваач гэж хүсч байна” гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж