"Лос Анжелес Лэйкерс" баг өнөөдөр "Нью-Орлэйн Паликанс" багийн талбайд зочлон тоглолоо. Өмнөх хоёр тоглолтод Коби Брайнтыг амраах үүднээс оролцуулаагүй бөгөөд тус тоглолтын сүүлийн хагаст мөрөндөө бэртэл авч тоглолтыг дуусгаж чадалгүй талбайг орхисон байна.
Багийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч маргааш MRI-ийн нарийн шинжилгээ өгөхөөр болсон тухай эх сурвалжууд мэдээллэж байна.
Коби өнөөдөр талбай дээр 29 минут тоглохдоо 14 оноо, 7 самбараас бөмбөг авч, 2 оновчтой дамжуулалт, 1 хаалтыг гүйцэтгэсэн бөгөөд баг нь 80-96 харьцаагаар ялагдал хүлээсэн байна.