Ч.Хүрэлбаатар VS З.Энхболд

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

VS

Ч.Хүрэлбаатар VS З.Энхболд

УИХ-аар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн зардлыг 15 хувь хэмнэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд улсын төсвийн төслийг нэлээд шүүмжлээд байгаа юм. Ингээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын байр суурийг VS буландаа онцлон хүргэж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Хөгжлийн бодлогоо тодорхойлдог, үүнд хүрэх арга замуудаа тодорхойлдог байдал руу бид шилжих шаардлагатай байна. Би саяхан нэг сонин уншаад сууж байлаа. Монгол Улсын өрөнд оруулаад, дөрөв, таван төсөвтэй болгоод, эдийн засгийн өсөлтийг унагаагаад, аж ахуй нэгжийг дампууруулаад, ядуурлыг нэмэгдүүлсэн намын дарга байсан хүн төсвийг ингэж зохиох ёстой гээд яриад сууж байна. Ардчилсан намын дарга З.Энхболд  улс орныг дампууруулсан хүн. Гэтэл өнөөдөр төсвийн бодлого заагаад сууж байна. Үнэхээр харамсмаар байсан. Аймшгийн ном уншиж байгаа мэт, аймшгийн кино үзэж байгаа мэт санагдсан. Харин ч бид хөгжлийн бодлогоо тодорхойлж, зорилгодоо хүрэх арга замууд нь тодорхой, хэн нэг нь дураараа заагаад байхааргүй нөхцөл байдал руу шилжих цаг болсон. Ингэхгүй бол хэн нэгэн хүн унтаж сэрээд, тухайн үеийн эмоциор “төсвийн бодлого ийм байх ёстой, тийм байх ёстой” гээд байх нь зохимжгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд

Би УИХ-ын дарга байхдаа конторын төсвийг 100 хувь зогсоож байсан. Одоо гэтэл хуудас хуудас дамнасан конторын барилгын төсөв орж ирлээ. Сумын төвийн нэг барилга нэг тэрбумаас дээш үнээр баригддаг болчихсон байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны салбарын нэгдсэн конторын барилга 2019 онд эхлээд тухайн ондоо дуусна гэж байгаа юм. Төсөвт өртөг нь дөрвөн тэрбум 278 сая төгрөг байх жишээтэй. Улаанбаатарт конторын барилга багадаагүй. Сүүлдээ аймгийн агентлагууд тусдаа бие даасан барилгатай болгоод эхэлсэн. Ховд аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Хэрлэн суманд Татварын хэлтсийн барилга гээд энэ жагсаалт үргэлжилнэ. Төрийн ордны дахин төлөвлөлтийн зураг 1.1 тэрбум гэх мэтчилэн танах боломжтой зардлуудаа танаагүй. Зөвхөн цэцэрлэгийн барилга барихад хөрөнгө оруулалт нь тэрбумаар хэмжигдэж байна. Манай их хурал байхдаа бүх хүүхдийг цэцэрлэгт явуулна гэвэл нэг их наяд төгрөгөөр цэцэрлэг барих юм байна, тэрний оронд болох шаардлага хангасан иргэд өөрийн байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа буюу хүүхэд харах үйлчилгээ явуулаад хувьсах зардлыг нь төсвөөс өгөх нь зөв гээд хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж стандартын дагуу хүүхэд харах үйлчилгээгээр асуудлыг шийдэж байсан. Гэтэл Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хүчингүй болгоод цэцэрлэг бариад эхэллээ.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж