Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна

Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна

Хууль бусаар, гэмт үйлдлээр олсон “бохир” мөнгийг хууль ёсны “цэвэр” орлого мэт харагдуулах аливаа оролдлогыг мөнгө угаах гэж ойлгож болно. Үүнд, хар тамхи, зэр зэвсгийн болон хүний наймаа зэрэг олон улсын шинж чанартай гэмт хэргүүдийн зэрэгцээ авилга, хээл хахуулийн орлого, хулгай, дээрмийн хөрөнгө, татвараас зайлсхийж нуусан мөнгө, байгаль орчны эсрэг гэмт хэргийн төлбөр гээд олон зүйл багтдаг байна. Тиймээс манай улсад ийм хэрэг зөрчил байдаггүй гэж хайнга, хөнгөн хандаж болохгүй юм.

Сүүлийн жилүүдэд даяарчлал, дэвшилтэт технологийн хурдацтай хөгжлийг дагаад эдгээр гэмт хэрэг улам нарийн, боловсронгуй болж байна. Цахим гэмт хэргийн орлогыг криптовалютын төрөл бүрийн хэлбэрээр байршуулах, хадгалах, мөнгөжүүлэх асуудал мөнгө угаах гэмт хэргийн нэгэн томоохон санкц болон тавигдаж буй нь анхаарал татаж байна.

“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” Монгол Улсын хууль, үүнд энэ оны дөрөвдүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлт, мөн Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (Financial Action Task Force, FATF)-ын Ази, Номхон далайн бүсийн бүлгээс өгсөн зөвлөмжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо хяналт, зохицуулалтын дүрэм, журмуудаа шинэчлэх, банкнаас бусад санхүүгийн зах зээлүүд буюу үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын салбарын оролцогчдыг сургах, албан хаагчдыг чадавхжуулах, аргачлал, гарын авлагаар хангах ажлыг үе шаттай хийгээд байна.

Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон эрх бүхий байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн Засгийн газрын түвшинд энэ асуудлаарх Үндэсний зөвлөл ажиллах, Үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг асуудлыг шинээр тусгаж, Санхүүгийн мэдээллийн алба болон холбогдох хяналтын байгууллагын эрх үүргийг өргөжүүлэн, мэдээлэх үүрэгтэй этгээд (МэҮЭ)-эд тавих хяналтыг илүү нарийвчлан сайжруулсан. Тиймээс Хороо банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, бүрдүүлэх зорилгоор комплаенсын буюу дотоод хяналтын нэгж, мэргэжилтнийг заавал ажиллуулах, дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг сайтар боловсруулж, нягт мөрдөж ажиллах шаардлага тавьж байна.

Санхүүгийн гэмт хэрэг нь байгууллагын нэр хүндийг сэвтээх, хэрэглэгчдийн итгэлийг сулруулахаас эхлээд санхүүгийн системийн тогтвортой байдалд нөлөөлөх хүртэл хор уршигтай байдаг. Дэлхий дахин үлэмж даяарчлагдсан, санхүүгийн харилцаанд хил, зааг гэж үгүй болсон өнөө үед хувь хүмүүс санамсар болгоомжгүйгээсээ, энэ талаарх мэдлэг, мэдээлэл тааруугаасаа болж гэмт хэрэгт холбогдох эрсдэл улам нэмэгдсээр байна. Ямар нэгэн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд өмч хөрөнгөөрөө хохироод зогсохгүй санхүүгийн болон иргэний эрх чөлөө, нэр хүндээрээ хохирох, гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүйд ч сөргөөр нөлөөлөх аюултайг санах нь зүйтэй.

Эх сурвалж: http://frc.mn/news/2665

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж