Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компани өөрийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулаад байна. Энэхүү ТЭЗҮ-ээр Туркын тал дэвшилтэт технологи ашиглан 88,7 МВт хүчин чадалтай УЦС-ын байгуулах боломжтой гэж үзжээ. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “ZTM” тус компаний төслийн зохицуулагч профессор Тургут Озтас болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, УЦС-ын ТЭЗҮ-тэй танилцлаа.
“ZTM” компани нь Баян-Өлгийн аймгийн Ховд гол дээр УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессийн тухай хуулийн дагуу “барих ашиглах шилжүүлэх” нөхцөлтэй гүйцэтгэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлжээ. Баруун бүсийн усны эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг компаний хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаагаа мөн танилцуулав.
Д.ЦЭЭНЭ