Мега хит халаагуур  утааг бууруулах шилдэг шийдлээр шалгарчээ | News.MN

Мега хит халаагуур  утааг бууруулах шилдэг шийдлээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Мега хит халаагуур  утааг бууруулах шилдэг шийдлээр шалгарчээ

Агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байгаа өнөө  үед хүн бүр яаж утаагүй орчинд  амьдрах вэ , ямар арга шийдэл гарах бол гэж  харж хүлээж байна. Үүнтэй уялдуулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Хүрээлэн,Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ,Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран, Ариг банкны санаачлагаар "Утааг хамтдаа устгая" инновацийн шилдэг шийдлийн уралдааныг зарлажээ. "УТААГ ХАМТДАА УСТГАЯ” төслийг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас эхлүүлж, ийнхүү нэг жил гаруйн хугацаанд оролцогчид утааг буруулах, арилгах шинэ шилдэг шийдлийг гаргасан аж.

Хувь иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд болон салбарынхны дунд зохион байгуулсан 100 сая төгрөгийн шагналын сантай уг  уралдаанд " Мега Хит” халаагуур нь 1-р байрыг эзэлж, шилдэг шийдлээр тодорчээ.

Олон жилийн судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнд Мега Хит халаалтыг монголдоо угсарсан байна. Уг халаалтыг хийхийн тулд ОХУ-ын хамгийн сайн биметалл радиаторыг сонгон авч, халаагч элементийг өөрсдийн технологийн дагуу Польш улсад захиалгаар үйлдвэрлүүлж монголдоо угсарч, хэрэглэгчиддээ хүргэжээ. Эдгээр бүтээгдэхүүний эд, ангиуд нь тухайн улсын болон евро стандартыг хангасан маш зөв шийдэл бүхий оновчтой технологи аж.

Өнөөдөр янз бүрийн л халаалтын системүүдийг Монголд нэвтрүүлж байх шиг байна. Энэ олон халаалтын системүүдээс  Мега хит халаагуур шалгарлаа.  Бусад төрлийн цахилгаан халаагууруудаас ямар ялгаатай, онцлог давуу талтай вэ ?

-Халаалтын системүүдээс аль нь илүү оновчтой, Монголын нөхцөлд ард түмний амьдралд тохирч нийцэхээр эдийн засгийн хэмнэлттэй, чанартай баталгаатай байх вэ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, маш өргөн хүрээнд тодорхой хугацаанд туршилт хийж дээрх төслийн  шалгаруулалтыг хийсэн. Гэр хорооллын айл өрхүүд түүхий нүрс худалдан авч түлэх зардал маш өндөр байгаа. Мөн тэр чинээгээр агаар бохирдож утаа ихдэж, өнөөдөр бид утаа л ярьдаг ард түмэн боллоо. Тэгвэл Мега хит халаагуурыг хэрэглэснээр олон давуу талуудыг мэдрэх болно.

ДУЛААН ҮҮСГЭГЧЭЭС ШУГАМ ТАТАЖ, ДУЛААНЫ СҮЛЖЭЭ УГСРАХ ӨНДӨР ЗАРДЛЫГ ХЭМНЭНЭ.

  • Бусад төрлийн цахилгаан халаалтаас 60 хувь хүртэл зардлыг бууруулсан
  • Угсралтын зардалгүй
  • 100% галын аюулгүй
  • Дулаан техникийн нөхцөл авах шаардлагагүй
  • Гэмтэл гарахад системийг бүрэн зогсоох шаардлагагүй
  • Систем хөлдөх аюулгүй, зөөврийн байдлаар хэрэглэх боломжтой
  • Үйлдвэрийн баталгаатай

Уралдаанд нийт 50 гаруй халаалтын үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн байгууллага болон хувь хүмүүс оролцсоноос хоёрдугаар шатанд 16 компанийг шалгаруулан Цонжин болдогт хөндий гэрт дулаан алдагдал өндөртэй орчинд байрлуулан туршилтад оролцуулан шилдэг шийдлийг тодруулсан ажээ.

"Утааг хамтдаа устгая" уралдааны шилдэг шийдлээр тодорсон " Мега Хит” халаагуурын зохион бүтээгч Ё.Мягмаржаргалаас тодрууллаа.


-Таны бүтээл олон үзүүлэлтүүдээрээ шалгарлаа. Энэ утааг бууруулах бүтээгдэхүүнийхээ  санааг яаж гаргав?

-Анх 2014 онд ОХУ улсад явж байгаад цахилгаан маш бага зарцуулалттай халаалт байдаг талаар нэгэн орос танилаасаа сонсоод тухайн инновацийг бүтээсэн хүмүүстэй уулзаж хамтарч ажиллаж эхэлсэн юм. Бид үндсэн санаандаа тулгуурлан Монгол инженерүүдийн ур ухааныг шингээж, эцсийн бүтээгдэхүүнээ гаргах хүртлээ 200 гаруй сая төгрөгийн туршилтын ажил, цаг хугацааг зарцуулсан даа. Бид их хичээсэн. Анх баахан төмрийг технологийн дагуу үйлдвэрлүүлж эндээ угсарч туршиж үзээд, эхэндээ түрээсийн талбайд угсралтаа хийж байлаа. Сүүлдээ ч сүүлийн бүтээгдэхүүн хүссэн үр дүнгээр гарах хүртэл байрныхаа нэг өрөөг суллаж өдөржин гагнуур хийж, бөөн дуу чимээнд дундгэр бүлээрээ амьдрах зэргээр янз бүрийн л хөгтэй үеүүдтэй тулгарч байлаа. Харин өнөөдөр бид эцсийн бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд үйлдвэрлүүлж , хэрэглэгчдээ нүүр бардам бүтээгдэхүүнээ нийлүүлэх хэмжээнд хүрлээ. Уг халаалтыг хийхийн тулд ОХУ-ын хамгийн сайн биметалл радиаторыг сонгон авч, халаагч элементийг өөрсдийн технологийн дагуу Польш улсад захиалгаар үйлдвэрлүүлж монголдоо угсарч ,хэрэглэгчиддээ хүргэж байна.

-Эрчим хүч бага зарцуулдаг. Ямар нэгэн эрсдэл багатай  бүтээгдэхүүн юм байна. Айл өрхүүд түүхий нүүрс худалдан авч, түлэх зардлаас бага гэж ойлгож болох уу?

– Өнөөдөр бүтээгдэхүүнүүд ихэнхдээ эрчим хүч их зарцуулдаг. Ингэснээр гарах зардал ч өндөр байдаг. Иймээс бид бусад төрлийн цахилгаан халаалтаас 60 хувь хүртэл зардлыг бууруулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. Мөн ямар нэгэн эрсдэл байхгүй. Гал гарч, тогны масс өгөх гэсэн эрсдэлийг тооцоолсон. 100 хувь галын аюулгүй байдлаар хийгдсэн.

-Бүтээгдэхүүнээ хэдийнэ хэрэглэгчдэд нийлүүлээд эхэлсэн байна? хичнээн өрхийг хангаад байна вэ?

-Бидний бүтээгдэхүүн утааг бууруулахад хамгийн зөв шийдэл байсан тул хэрэглэгч, иргэд ч сайн дэмжиж байгаа. Сонссон нэг нь бидэнд хандаж бүтээгдэхүүнийг авсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 600 гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн халаалтыг өөрийн бүтээгдэхүүнээрээ хангаж халаалтын асуудлыг шийдэж, хэрэглэгчид маань ам дамжин өдөр өдрөөр өссөөр байгаад баяртай байгаа.Энэ шийдлийг цаашид төр засгаас болон олон улсын байгууллагууд, томоохон компаниуд дэмжин ажиллаж, техник технологийн шинэ эрин үед бид хамтдаа агаарын бохирдлын асуудлаа шийдэхэд томоохон үүд хаалга нээгдлээ гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
14
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нарантуяа 2018-10-24 202.179.31.62

Хэдэн м2 газрыг халаагаад хоногт хэдэн кВт гарч хэдэн төгрөг зарцуулж байгаа мэдээлэл өгөөч

Avatar

222122222 2018-10-24 49.0.135.174

адилхан л халаагуур шүү дээ

Avatar

БОЛД 2018-10-24 202.9.40.231

УЛААНБААТАРИЙГ утаан.с салгаж ард түмний арав таван төгргийг хэмнэх болмж.г шийдэж өгч бгаа ухаалаг залуусдаа амжилт хүсие

Avatar

Д.ГАЛ 2018-10-24 64.119.22.221

1ЦАГТ ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЗАРДАЛ ГАРАХ ВЭ.М2 НЬ .ХЭДЭН KWTИЙН ХАЛААГУУРУУД ВЭ.ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ АВЪЯ

Avatar

Янжин 2018-10-24 202.9.45.114

Манайх 6×8 харицаатай 2 давхар дүнзэн байшинд энэ өвөл тавьсан. Тогны мөнгө 20 гарсан хоногт 400 000 гарсан. Шөнө хөнгөлдөг байсан үед. Одоо тогны мөнгө нэмэгдсэн бүр их гарах байх.

Avatar

Би 2018-10-24 66.181.161.116

Туршилтынхаа үр дүнг танилцуулмаар бна

Avatar

Зочин 2018-10-24 180.149.65.2

Medeelliig sain taraah heregtei yum bna daa, une ni hed bdgiin boldoo

Avatar

Х.Ганбаатар 2018-10-24 66.181.160.17

халаагуур яах вэ!!! болно тог хэр иддэг дулааны алпагдал худалдан авах чадвар зэргийг ярихгүй юм гэр ямар дуулгатай байгаа билээ гэрийн дулаалга хэр удаан хэрэглэх авах чадвар нь хэр зэрэг байх гэрээс ойрын хэдэн жил хот суурин газарууд салж чадахгүйгээс хойш гэрийн дулѳалгыг боловсронгуй хямд байх инивац нэвтэрүүлэх тал дээр ярилцааж монгол гэрийн ерѳнхий дизайныг алдагдуулахгүй гээр шийдсэн бэлэн технологи гаргасан хүн байж байх юм харин сурталчилгаа хаана хандахаа олохгүйл байна даа

Avatar

Зочин 2018-10-24 122.201.21.247

Shine yum bish tsahilgaanaar haldag halaaguur l bnadag, hunii sedeeguig sedej hiigeeguig hiigeegui bj uhsen baasnii chini innovatsi

Avatar

Зочин 2018-10-24 211.36.140.227

Цахилгаан маш бага зарцуулдаг гээд байгаа юм бишүү 122.201.21.247 эргүү тэнэг орк оо

Avatar

Зочин 2018-10-24 122.201.24.178

мань хүн янданд шүүлтүүр тавих гээд улайрсандаа ингээд байгаамаа кк

Avatar

зочин 2018-10-24 122.201.24.178

мань хүн янданд шүүлтүүр тавих гээд улайрсандаа ингээд байгаамаа кк

Avatar

аааааа 2018-10-24 49.0.135.174

эд ангиар нь оруулж ирээд л энд угсарч байгаа шүү дээ, Ялгаа байхгүй бусад халаагууртай адилхан, Өгөх мөнгөө бусад компаниудад нь хувааж өгөх хэрэгтэй шүү дээ,

Avatar

Чимэдээ 2018-10-24 66.181.160.60

Мэдээлэл авая
Хаана очиж үзэж болох вэ
Нэгдсэн журмаар тараавал ашигтай зүйл байна

Avatar

Зочин 2018-10-24 202.179.27.9

сайн байна уу. Та халаалтын мэдээллийг хуучнаар шаазан ваарны үйлдвэр , MEGA HEAT халаалт гэсэн дэлгүүрээс ирж үзэж болно. утас 90997880, 80997880, 70107880

Avatar

яагаад хүмүүс авахгүй байгаа юм бэ..? 2018-10-24 66.181.185.25

яагаад хүмүүс авахгүй байгаа юм бэ..?

Avatar

Зочин 2018-10-24 103.26.195.10

Busad tsahilgaan halaaguuraas 40 %iar baga tsahilgaan hereglene gej baina. Ene 40%-iig haanaas nuhuj dulaan gargaj baina. Orgui hoosnoos erchim huch bii bolgodog tuhuurumj zohiin buteesen bol yum UB iin utaanii asuudal ve . Delhiig uurchiluh newlt hiichihsen yum bishuu. Delhiid zarlaad Nobliin shagnalaa av.

Avatar

Хөх чоно 2018-10-24 202.72.245.122

Ажиллах зарчимтай танилцмаар байна

Avatar

энэбиш 2018-10-24 202.9.43.36

Яг хэд орчим төгрөг сард гарах бол

Avatar

НЭР 2018-10-24 202.70.42.102

ОВОО Ш ДЭЭ МОНГОЛЧУУД АА

Avatar

surenee 2018-10-24 202.70.42.102

ene hudulmurluj baigaa humuusee demjmeer umaa. um hiih geed baidag.yamar ch demjleg baihgui. ter said ni haraasai

Avatar

Зочин 2018-10-24 59.153.84.218

Мулгуу улс төрчид зөвхөн улсын төсвөөс яаж ахиухан мөнгө салгахав гэж бодохоос утааг үнэн сэтгэлээсээ бууруулахыг бодохгүй нь харамсалтай. Маркетингаа сайн хийгээрэй. Амжилт

Avatar

Гэр хороол 2018-10-24 107.77.165.4

Үхэр царайлсан хэдэн сайд, дарга нар дэмжихгүй ээ.

Avatar

Зочин 2018-10-24 124.158.94.88

утаа бууруулах бэлэн шийдэл нь энэ байж байхад заавал яндангийн шүүлтүүр урд улсад захиалгын хийлгэнэ гээд л манай улс төрчид бүтэхгүй ээ.

Avatar

zochin 2018-10-24 202.70.42.102

Haana hudaldaaldag ve

Avatar

цээгий 2018-10-24 202.70.42.102

Huuh nuurs tulehees baga zardal gardag um uu. Tegvel sard dundjaar hed orchim tug garah bol. Avaya aaaaaa

Avatar

Зочин 2018-10-24 43.250.126.3

Цинцирин авч айлуудад тараавал их саын юм болно.

Avatar

ЗОЧИН 2018-10-24 66.181.179.66

ЛИТИЙ БРОМын уусмал гэдэг тусгай зориулалтын шингэнтэй энэ халаалтын төхөөрөмж эдийн засгийн хувьд маш сайн төхөөрөмж мөн. Харин эрсдэлтэй талыг нь сайн хэлж ойлгуулах хэрэгтэй шүү. Өөрөөр хэлбэл Монголчуудад химийн радиаци ихтэй шатамхай цөмийн урвалд ордог зэрэг шинж чанарыг нь хэлж , ашиглалтынх нь зааварыг сайн өгөхгүй бол хэдэн жилийн дараа баахан хүн цөмийн урвалын нөлөөнд орж өөрөөр хэлбэл цөмийн хордлогод орох вий дээ.

Avatar

Зочин 2018-10-24 122.201.23.226

uuniig tegeeed demjeed yavaach ee… yun ter shuuultuur

Avatar

Зөв авнаа 2018-10-24 202.21.127.160

Маш сайн байна. ингэж юм оролдож хөлс хүчээ урсган байж бүтээсэн зүйл л үнэ цэнэтэй,
хэн ч булааж авч чадахгүй. Гадуур дандаа л хаа нэгтэйгээс оруулж ирсэн дамын наймааны юмнууд л их байдаг, Монголчууд дамын наймаачид биш, бүтээгчдээ дэмжих цаг нэгэнт болжээ

Avatar

zochin 2018-10-24 43.228.131.45

хүмүүс хамгаалалтын өмсгөл гуталдаа өмссөн байхад энэ залуу яагаад өмсдөггүй юм бээ?? муу байна?????? эх орон эндээс эхэлдэг юм шүү дэээ??????? үүнийг дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрнө???? эх орон эндээс эхэлдэг юм???? бидний өвгөд ингэж авч ирсэн юм?????

Avatar

zochin 2018-10-24 202.70.42.102

Yamar mundag um be. Ene tegeed tog her zartsuuldag bol. Haanaas ochij uzeh ve

Avatar

Khishgee 2018-10-24 202.126.89.201

Mega heat halaaltiig ta huuchnaar shaazan vaarnii uuldwer, asa tsirkiin zuun tald bairlaj bgaa. 90997880, 80997880 gesen utasnaas awch bolnoo

Avatar

Amar 2018-10-24 202.179.27.58

Хятадаас 200$-аар төхөөрмж авснаас өөрсдийн залуучуудын хийсэн зүйлийг хэрэглэсэн нь 100% дээр шүү.Н.Цэрэнбат сайд аа.

Avatar

Зочин 2018-10-24 122.201.31.76

tiishdee.mongoldoo mongo vldee.xujaaad l xorongo oruulalt xiix geed ulairaad baidag novshnuud shvv dee.

Avatar

hehe 2018-10-24 66.181.168.81

haha emegtei ni bur ineedtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж