Хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна

Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан үргэлжилж байна. Энэ жилийн баяр наадамд улсын даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням тэргүүтэй  512 бөх зодоглож байна. Өнөө жилийн улсын наадамтай аймаг, орон нутгийн наадам давхцаж байгаа учраас аймаг, цэргийн начин, заан цолтой бөхчүүдийн нэлээд нь нутаг нутагтаа наадаж байгаа бололтой. Нэгийн даваанд гарах цэргүүдийн тоо ч үүний гэрчилж байлаа.

Өнөөдөр үндэсний бөхийн барилдааны 1, 2-ын даваа үргэлжилж, маргааш өглөө 09.30 цагаас гурвын давааны барилдаан эхэлнэ.

Б.Бат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж