Америк цэргүүдийн хоёр минутын дотор унтах арга

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Америк цэргүүдийн хоёр минутын дотор унтах арга

Зарим хүмүүс дэрэн дээр толгой тавингуутаа л унтчихдаг бол зарим нь шөнөжингөө сэрвэлзэж, унтаж чадахгүй хөрвөөдөг билээ. Хэрвээ та орой орондоо оронгуутаа унтаж чадахгүй, түмэн зүйлийн тухай бодлоор тархиа гашилгаж цагаа үрдэг бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Энэ аргыг Америкийн цэргүүд байнгын бэлтгэл сургуулилтын үеэр, эсвэл дайн байлдааны үед богино хугацаанд нойр авахын тулд хэрэглэж байсан, хүн болгон хэрэгжүүлэх боломжтой, энгийн арга юм. Энэ тухай анх 1981 онд “Тайвшир, ял буюу аваргуудын бэлтгэл” номонд бичиж байсан боловч саяхан л цахим ертөнцөөр тарж, олон хүний сонорт хүрчээ.

Хэрхэн 2 минутын дотор нам унтах вэ?

1. Хэл, эрүү, нүдний ойролцоох булчин зэрэг нүүрнийхээ бүх хэсгийн булчинг сулла.

2. Дээшээ харж хэвтээд, мөрөө чадах хэмжээгээрээ доошлуулж, орондоо гүн шигд.

3. Гүнзгий амьсгаа авч гаргахдаа чээж, тааз, гуя гээд хөлийнхөө үзүүр хүртэл сулла.

4. Дараагийн арван секундэд бүх бодлоосоо ангижирч, дараах гурван зураглалыг төсөөлөн бодоорой.

  • Та нуурын эрэг дээрх хадан хавцал дээр хэвтэн торойх үүлгүй цэлмэг тэнгэрийг харж байна.
  • Та харанхуй өрөөнд хар хилэн орон дээр тайван хэвтэж байна.
  • “Юу ч битгий бод” хэмээн арван секундын турш тасралтгүй өөртөө хэл.

Уг аргыг туршиж үзэхэд зургаан долоо хоногийн дараа нийт хүмүүсийн 96 хувь нь хоёр минутын дотор нам унтдаг болсон байдаг аж. Ухаан санаагаа сайн захирч чаддаг хүмүүс энэ аргыг маш түргэн сурдаг бөгөөд энэхүү унтах арга нь нэг төрлийн бясалгалтай төстэй юм.  Түүнчлэн зарим хүмүүс халуун усанд орсны дараа, ном уншсаны дараа, цай уусны дараа амархан унтдаг гэх мэт янз бүрийн зуршилтай байдаг тул та өөрт тохирсон аргаа хайж олохыг хичээгээрэй.

Нойргүйдлээс болоод бухимдах, стресстэх, цаашлаад маш олон төрлийн өвчин үүсдэг тул дэрэн дээр толгойгоо тавингуутаа тайван нойрсож чаддаг байх нь маш чухал юм.

Эх сурвалж: Independent.co.uk

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
135
ЗөвЗөв
52
ГайхмаарГайхмаар
23
ХөөрхөнХөөрхөн
21
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
10
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж