Канад улс марихуаны хомсдолд орж байна | News.MN

Канад улс марихуаны хомсдолд орж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Канад улс марихуаны хомсдолд орж байна

Канад улс марихуаны хомсдолд орж байна

Канадад хар тамхийг хуулиар хүлээн зөвшөөрснөөр зах зээл дээр марихуаны эрэлт хэрэгцээ огцом ихэсч, хомсдолд орж эхлээд байгаа ажээ. Зарим дэлгүүрүүдийн гадаа маш урт дараалал үүсч, марихуан дууссан гэдгийг сонссон үйлчлүүлэгчид зохисгүй авир гаргаж байгаа тухай худалдаачид хэлж байгаа юм.

Торонто хотын цагдаагийн газрын дарга асан, хар тамхийг хуульчлах хөтөлбөрийг санаачилсан парламентын гишүүн Билл Блайр Канадын CBC телевизээр өгсөн ярилцлагадаа “хар тамхины эрэлт нийлүүлэлтээсээ хэт давж байна” гэжээ.

Өнгөрсөн Лхагва гаригт /2018.10.17/ Канад улс марихуаныг тусгай зөвшөөрөл бүхий эмийн сангуудаар тогтоосон хэмжээний дагуу худалдаалж болох тухай бодлогыг баталснаар хар тамхийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь улс болсон ажээ.

Тус хуульд заасны дагуу насанд хүрсэн иргэн 30 гр хүртэлх хар тамхийг олон нийтийн газар биедээ авч явж болно, мөн гэртээ дөрвөөс илүүгүй каннабис буюу олсны ургамлыг тарьж, ургуулж болох ажээ.

Эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэх явдлыг Канад улс 2001 оноос хүлээн зөвшөөрөх болжээ. Харин Жастин Трудеаугийн засгийн газар хар тамхийг энгийн хэрэглэгчид хэрэглэж болох тухай хуулийн төслийг хоёр жилийн турш бэлдэж, ярилцсаны эцэст өнгөрсөн долоо хоногт батлуулаад байгаа юм.

Статистикийн тооцооллоор 2018 оны эцэс гэхэд нийт 5,4 сая хүн буюу Канадын нийт хүн амын 15 хувь нь тусгай зөвшөөрөлтэй эмийн сангуудаас хар тамхийг худалдаж авах төлөвтэй байгаа ажээ. Харин каннабис буюу олсны ургамлыг тарьж ургуулах тусгай зөвшөөрөлтэй Канадын компаниуд жилд 400,000-500,000 килограмм хүртэл хэмжээгээр хар тамхийг зах зээлд нийлүүлэх чадалтай байна.

Эх сурвалж: Independent.co.uk

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2018-10-23 202.72.245.122

Энэ орон сөнөх нь тодорхой болж

Avatar

Зочин 2018-10-23 202.21.106.111

Манайд энэ өвс нь элбэг ургадаг штээ. Түүж цуглуулаад Канад руу экспортолое. Бөөн валют

Avatar

зочин 2018-10-23 202.21.127.166

цагийн аясаар манайд хар тамхи сурталчилсаар байгаад зөвшөөрөх юм байлгүй дээ, одоо залуус нь энэ барууны ялзарсан соёлыг дагаж мансуурдаг болох нь дээ, монгол улсад бодлого алгаа

Avatar

Зочин 2018-10-23 66.181.187.134

Монголд хар тамхи хэрэглэсэн этгээдийг газар дээр нь буудаж aлax хэрэгтэй.

Avatar

Дх 2018-10-23 103.212.117.221

Марихуан хар тамхи юм бол пиев архи!

Avatar

1 2018-10-23 202.170.65.137

Чи цагдаад архи уугаагүй пиво-л уусан гээд хэлээд үзэхгүй юу

Avatar

Зочин 2018-10-23 122.201.31.76

энэ ньюс .мн саитыг тагнуулынхан шалгаачээ.ямар зорилгоор канадын марихуаны мэдээг байнга тавиад сурталдаад байдаг юм бэ.Монгол улсын хуулиар хориотой байдаг даа уул нь.

Avatar

гггг 2018-10-23 202.170.65.137

Мэдрэл

Avatar

Зочин 2018-10-23 175.38.117.60

Хэрэв марихуаныг албан ёсоор зөвшөөрчих юм бол аялал жуулчлалын салбар маш хурдтай хөгждөг юм байна шүү… Манайд хуульчилаад зөвхөн өвсийг зөвшөөрвөл таарна!

Avatar

Зочин 2018-10-23 202.21.106.127

Маш зөв, марихуан бол архинаас хамаагүй хор хөнөөл багатай, бас эмчилгээний ач холбогдолтой. Хэрэв марихуаныг зөвшөөрвөл жуулчид хэд дахин өсөх нь эргэлзээгүй.

Avatar

Irgen 2018-10-23 66.181.161.127

Za za. Tegwel xyatad orosuud teneg yum bn tee. Xoriglood l. Ta 2 mongolyg ustga muruudultei yavdag ulsuudyn gar xul turshuuluud n yum bn ugaasaa. Neg bicheed neg n tiin ntr gtsen. E gazartaa ochood naataaa surtalhil.

Avatar

Paвcaл 2018-10-23 174.216.13.101

Миний монголын газар шороог бурхан гуйсан ч бусдын тачaaл тайлагч битгий болго. Paвcaл

Avatar

Зочин 2018-10-23 202.9.43.227

Зөв өө зөв. Хууль бус далд наймаа, мөнгө угаах, химийн хүчтэй мансууруулах бодисын худалдаатай ингэж л тэмцэхээс өөр арга байхгүй. Харин манайд арай л эртдэх болов уу, яадаг бол. Манай цагдаа, эрүүл мэнд, иргэний нийгмийн байгууллагуудад ажилладаг энэ талаар мэргэшсэн хүмүүс ямар бодолтой байдаг юм бол доо?

Avatar

Зочин 2018-10-23 139.5.219.188

Энэ ямар тэнэг орчуулга вэ,Яахаараа бүгдийн хар тамхи гэж нийтэд нь орчуулж Хүмүүсийг төөрөгдүүлээд бдын.наад нэршлээ солиоч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж