ДАШТ: С.Батцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана | News.MN

ДАШТ: С.Батцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана

Чөлөөт бөх-ДАШТ 2018

ДАШТ: С.Батцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана

Унгарт болж буй чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ

ДАШТ: С.Батцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод болж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр эрэгтэй 70, 97 кг, эмэгтэй 55, 59 кг-ын жингийн медальтнууд тодрох бол эмэгтэй 65, 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаанууд болно.

Х.БОЛОРТУЯА 65, С.БАТЦЭЦЭГ 68, О.НАСАНБУРМАА 72, Г.НАРАНЧИМЭГ 76 КГ-Д БАРИЛДАНА

Эмэгтэй 65 кг-ын жинд Хүрэлхүүгийн Болортуяа барилдана. Тэрбээр эхний барилдаанаа БНСУ-ын Ли Ханбиттэй хийх юм. Энэ жинд нийт 22 бөх барилдаж байна.

Х.Болортуяа анх удаа ДАШТ-д өрсөлдөж байна.

Эмэгтэй 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг барилдана. Тэрбээр эхний тойрогт Сенегалын бөх Анта Самбоутай барилдахаар оноолт таараад байна.

Энэ жинд 26 бөх барилдах бөгөөд “Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальт Беларусын М.Мамашук, ДАШТ-ий хүрэл медальт Укрианы Алла Черкасова нарын шилдэг бөхчүүд багтсан.

“Лондон 2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт С.Батцэцэг анх удаа 68 кг-ын жинд өрсөлдөж байна. Тэрбээр 59, 63 кг-ын жинд барилддаг бөгөөд энэ жинд явах байсан Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас өнжжээ.

С.Батцэцэг 2009, 2010, 2013, 2014, 2015 оны ДАШТ-д оролцсон бөгөөд энэ удаа зургаа дахь удаагаа хүчээ сорих гэж байна.

Эмэгтэй 72 кг-ын жинд Очирбатын Насанбурмаа эхний тойрогт Унгарын бөх Н.Рената Смолкатай барилдана.

10 дахь удаагаа ДАШТ-д өрсөлдөж байгаа Гавьяат тамирчин О.Насанбурмаа 2008, 2011, 2013 онд хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэй 76 кг-ын жинд Гилэгжамцын Наранчимэг Венесуэлийн Мария Акостатай эхний барилдаанаа хийнэ. Түнийг ялбал Унгар, Беларусын бөхчүүдийн аль ялсантай нь барилдана.

Г.Наранчимэг тав дахь удаагаа ДАШТ-д оролцож байна.

Б.ШООВДОР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Өнөөдөр эмэгтэй 55, 59 кг-ын жингийн медальтнууд тодорно. Манай бөхчүүдээс 59 кг-ын жинд Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдсэн.

Б.Шоовдор АНУ, Энэтхэгийн бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдсэн ч Туркийн Елиф Юсилимард ялагдан хүрэл медалийн төлөө барилдах болсон. Тэрбээр Канадын Линда Мораис, Мексикийн А.Ромеро Бонилла нарын ялсантай нь барилдах юм. Барилдаан шөнийн 00:00 цагаас эхэлнэ.

Энэ жингийн финалд “Рио 2016” олимпийн наадмын аварга Японы бөх Рисако Кавай, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Елиф Юсилимар нар шалгаран үлдсэн.

Б.Шоовдор “Лас-Вегас 2015” ДАШТ-д оролцсоноос хойш тасралтгүй дөрөв дэх удаагаа дэлхийн дэвжээнд өрсөлдөж байна.

Б.БЯМБАДОРЖ, Ө.БАТЗУЛ НАР ДАГАХ БАРИЛДААН ХИЙНЭ

 Эрэгтэй 70 кг-д Б.Бямбадорж, 97 кг-д Ө.Батзул нар дагах барилдаан хийнэ.

70 кг-д Б.Бямбадорж Ирак, АНУ-ын бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдсэн ч ОХУ-ын Магомедрасул Газимагомедовд ялагдан дагах барилдаан хийхээр болсон. Тэрбээр Турк, Канадын бөхчүүдийн ялсантай нь барилдах юм.

97 кг-д Ө.Батзул “Рио 2016” олимпийн аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын бөх Кайл Шнайдерт ялагдсан ч дагах барилдаан хийх болсон юм. Шнайдер цааш явсаар финалд шалгараад байна.

Өнөөдөр манай долоон бөх барилдахаас одоогоор Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдах нь тодорхой болсон. Эрчүүдээс Б.Бямбадорж, Ө.Батзул нар дагах барилдаанд ялбал цаашлаад медалийн төлөө өрсөлдөнө.

Харин эмэгтэй 65, 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаанууд болж, хагас шигшээд өрсөлдөх бөхчүүдийн нэрс тодорно.

Унгарын Будапешт болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.30-с эхэлсэн бөгөөд хагас шигшээ барилдаанууд 22:45-д эхэлнэ. Харин медалийн төлөөх барилдаанууд шөнийн 01:00-с болох юм.

Барилдааныг https://unitedworldwrestling.org/event/world-championships-33 шууд дамжуулж байна.

Одоогоор Монголын баг тамирчдаас эрэгтэй 61 кг-ын жинд Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медаль хүртсэн бол 92 кг-ын жинд Лувсандоржийн Төртогтох шагналт тавдугаар байр эзлээд байна.


НЭМЭЛТ: 18:00

Эрэгтэй 70 кг: Б.Бямбадорж Гүржийн Зураби Икрвишвилитэй хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Эмэгтэй 65 к-д Х.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-д Г.Наранчимэг нар эхний тойрогт ялалт байгуулж, шөвгийн наймд үлдээд байна.

Хагас шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 22:45-с эхэлнэ.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-10-23 182.160.35.120

дагва аварга чөлөөт бөхийг ирлэсэн шүү

зочин 2018-10-23 182.160.35.120

нөгөө онгироо охидууд нэг нь ч байхгүй

зочин 2018-10-23 182.160.35.120

явж явж насанбурмаа л хүрлийн төлөө үзэх юм даа

зочин 2018-10-23 182.160.35.120

тас хийтэл мөргөлдөж чадахгүй бол чөлөөт барилдаад яахав.мөргөлдсөний дараа тэд үргэлж ухрах болно доо

зочин 2018-10-23 182.160.35.120

дагва чөлөөт бөхийн холбоонд өгөх ухаанаа өгсөн одоо тэд нарын ухааны асуудал тэмцэх чадваргүй бол бүү чөлөөт барилд даа

зочин 2018-10-23 182.160.35.120

дагва минь наадуул чинь хүний нутагт яаж хавчигдаж,дээрэлхүүлдгийг биеэрээ үзээгүй хүмүүс ,хуцаж байгаа нохой гэж бод

зочин 2018-10-23 182.160.35.120

орхоны онгироо дасгалжуулагчдын буруу

зочин 2018-10-23 182.160.35.120

батцэцэгт ,чиний буруу бишээ жиндээ барилдахгүй яасан юм зөрүүд хүүхэд юмаа даа

зочин 2018-10-23 182.160.35.120

дагвадоржийн буруу бишээ манай бөхчүүд амь нь хаачсан юм гэсэн шиг үнэн хөнгийн амьсгаадаж цаг нөхцөөж барилддаг юм баiна .дагва аваргын зөв, амь нь хаачсан юм шиг хүмүүсийг харахаар хүний тэвчээр барагданg

зочин 2018-10-23 182.160.35.120

чадахгүй байж хэвтэж яаж ч хоёр жин өгсөж онгирч үздэг юм дее. чамайг захын хүүхэд аваад чулуудаж байна шүү дее.одоо болно сайн сайн гэхэд сахлаа будаад яахав жиндээ барилд

зочин 2018-10-23 182.160.35.120

даан ч дээ малайзын бөхөд 10 тэгээр хожигддог дэлхийн авагатай байх ч гэж

зочин 2018-10-23 182.160.35.120

бүү шүүмжил та нар барилдаж үзсэн биш манай залуучууд үнэхээр сайн барилдсан

зочин 2018-10-23 182.160.35.120

манай сэтгүүл зүй чинь ямар муухай хоцрогдсон юм бэ. ямарч л байсан 48 цаг хоцрогддог юм байна

Зочин 2018-10-23 66.181.167.194

Далчиганасан мантуу дагвадорж Монголын чөлөөт бөхийг бүрэн самарсан.

зочин 2018-10-23 66.181.166.196

Бөөн зардал чирэгдэл болж байж ганц нэг медаль авдаг, дараа нь допингийн шалгалтанд бүдрээд нөгөөхөө хураалгадаг, нэг иймэрхүү л дүр зураг харагдаад байна даа сүүлийн үед

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж