Сэтгүүлчийн аллагыг Skype-аар удирдсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийн аллагыг Skype-аар удирдсан гэжээ

Сэтгүүлчийн аллагыг Skype-аар удирдсан гэжээ

Ройтерс агентлагийн мэдээлснээр Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салманы шадар туслах Сауд Ал Катани гэгч нь сэтгүүлч Жамал Хашоггигийн аллагын төлөвлөгөөг зохион байгуулж, аллагыг “Skype”-аар удирдаж байсан гэжээ. Туркийн тагнуулын байгууллагын мэдээлснээр Катани сэтгүүлч рүү утасны цаанаас хашгичин, алуурчдад “Надад тэр нохойны толгойг авчирч өг” гэж тушаасан гэв.

2017 онд Ливаны ерөнхий сайд Саудын Арабд хулгайлагдахад тус ажлыг мөн Катаниг зохион байгуулсан гэж үзэж байжээ. Ройтерс агентлаг дээрх мэдээллүүдийн заримыг нь Саудын Арабын шүүхийн өндөр албан тушаалтнаас авсан байна.

Кахтани өнгөрсөн зун твиттертээ “Намайг хэний ч зааваргүйгээр шийдвэр гаргадаг гэж бодож байна уу. Би бол эзний тушаалыг биелүүлдэг үнэнч албат. Миний эзэн бол эзэн хаан бас эрхэмсэг ханхүү юм” гэсэн утгатай зүйл бичиж байжээ.

Үүнээс гадна Туркийн засгийн газрын харьяа “A News” телевиз консулын газрын хашаанд бичиг баримт шатааж байгаа бичлэгийг цацсан байна. Энэхүү бичлэг нь сэтгүүлчийг алга болсны дараах өдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр хийгджээ. Бичлэг дээр консулын байрны арын хашаанд гурван эрэгтэй маш олон бичиг баримтуудыг шатааж байгаа нь харагдана.

 Эх сурвалж: middleeasteye.net

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж