УИХ-ын гишүүдийг ил, далд оффшор данстай, дансгүй гэх мэтээр цоллодог. Оффшортой нэр холбогдохоос яс нь хавталздаг гишүүд ч бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2018.10.23/ байнгын хорооны хурлын үеэр “Би бол оффшорт данстай байсан, одоо ч шалгуулж байна. Би оффшорчдын нэг” гэдгийг тодотгов. Түүний хувьд УИХ-д орж ирэхээсээ өмнө бизнесийн зорилгоор оффшорт данстай байсан, түүнийгээ ч Авлигатай тэмцэх газарт шалгуулж, хаалгасан талаар бүх мэдээллээ гаргаж өгсөн гэнэ.
Тэгвэл оффшор гэж цоллуулаад байгаа гишүүд Б.Дэлгэрсайхан шиг оффшор данстай гэдгээ ил тод зарлаж, холбогдох газарт нь шалгуулчихвал нэрэнд ч цэвэр юм даа.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ