2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 189,641,867.40 төгрөгийн үнийн дүн бүхий 486,481 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR+15.00%) болон "Хөвсгөл Алтандуулга" ХК (ADU+13.26%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -4.00%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH-0.55%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.58 хувиар өсч 20347.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,430,518,433,044.40 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ