Аалзны шүлс Грекийн нуурыг бүрхлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Аалзны шүлс Грекийн нуурыг бүрхлээ

Аалзны шүлс Грекийн нуурыг бүрхлээ

Грекийн хойд хэсэгт байрлах Вистонида нуурын ойролцоо маш их аалзнууд цугларч, нэг километрийн урттай аалзны тороор нуурын орчмыг бүрхэж, аймшгийн кино шиг дүр зургийг бий болгоод байгаа ажээ.

Листонида нуурын эрэг дагуух бут сөөг, хашлага, моднууд цөм аалзны шүлсээр бүрхэгдээд байгаа юм.

Мэргэжилтнүүд үүнийг “тухайн бүс нутагт намрын улирлыг үл харгалзан маш дулаан байгаатай холбогдуулан Тетрагната гэдэг төрлийн аалзнууд (сунадаг аалз гэдгээр нь хүмүүс мэддэг)  ихээр нүүдэллэн ирж байна” хэмээн тайлбарлаж байгаа аж.

Энэ төрлийн аалз нь ихэвчлэн усны ойр орчимд тороо татдаг, зарим нь усан дээр ч явж чаддаг юм.

Түүнчлэн тухайн бүс нутагт шумуулын тоо олширсон нь аалзнууд ихээр цугларах таатай нөхцөл бүрдүүлжээ. Агаарын хэм цаашдаа нэмэгдэж, чийгшил ихтэй байвал аалзны үржил улам нэмэгдэж нөхцөл байдал улам аймшигтай болохыг биологичид анхааруулж байгаа юм.

“Цаг агаарын нөхцөл байдал болон хоол хүнс элбэг байгаа нь аалз олноор үржих нөхцөл болж байна” хэмээн биологичид ярьжээ.

Орон нутгийн удирдлагын зүгээс аалзны торыг цэвэрлэх эсэх талаар тодорхой мэдээллийг өгөөгүй байгаа юм. Харин мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар аалзнууд нь ямар ч хор хөнөөлгүй. Цаг агаарын нөхцөл байдлаа дагаад удахгүй байхгүй болчихно гэж байв.

Сүнсний баярыг угтаж, аалзны тор орчныг бүрхсэн аймшигтай нөхцөл байдал энэ анхных биш юм. Өнгөрсөн есдүгээр сард ч бас Грекийн Айтолоко хотын зүүн хэсэгт 300 метр урттай аалзны тор татагдаж, орчин тойрныг бүрхээд байсан юм.

Мөн 2015 онд Австралийн Шинэ Өмнөд Уэйлс мужийн Гоулбурн хотод сая сая жижигхэн аалзнууд бороо мэт тэнгэрээс унаж байсан тухай хэвлэл мэдээллээр шуугиж байсан билээ.

Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: Independent.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж