Гитлерийг дуурайсныхаа төлөө албан тушаалаасаа буулаа

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Гитлерийг дуурайсныхаа төлөө албан тушаалаасаа буулаа

Парисын халдлагын дараа Баруун дахь лалын шашинтнуудыг эсэргүүцэх Европын эх орончдын бүлгэм / PEGIDA/ Германд жагсаал цуглаан өрнүүлэх болсон билээ. Үүнтэй холбоотойгоор тус бүлгэмийн удирдагчийн өөрийгөө Гитлертэй адилтган дүрсэлсэн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байсан юм.

Тэгвэл өчигдөр Германы Дресден хотноо өрнөж буй  “лалын шашны эсрэг” хөдөлгөөнийг удирдаж буй зүүний хүчний популист байгууллага PEGIDA-ын үүсгэн байгуулагч албан тушаалаасаа огцрохоо фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “ялгаварлан гадуурхах  үзэл гаргасан учир албан тушаалаа өгч байна” гэж цахим хуудастаа нийтэлжээ.

Тус  байгууллагыг үүсгэн байгуулагч Лютз Бэчманны  өөрийнхөө Нацист Германы дарангуйлагч Адольф Гитлертэй адилтган дүрсэлсэн зургаа олон нийтийн сүлжээгээр цацсан нь тэднийг эсэргүүцэгчдийн шуургыг дэвэргэж, PEGIDA  хэт даврагчдын үзэл сурталд автсан  гэх хардлагыг төрүүлэх болжээ. Тус байгууллагаас мэдээлж буйгаар энэ зургийг  Бэчманн өнгөрсөн жилийн есдүгээр сард өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлж байжээ.

Түүнчлэн тэрбээр өнгөрсөн хугацаанд  фэйсбүүк хуудастаа дүрвэгчдийг “Араатан”, “бузар” зэрэг үгнүүдээр доромжилсон сэтгэгдлийг үлдээсэн байсан байна.  Одоогоор Дресден хотын цагдаагийн байгууллага  Бэчманныг шалгаж байгаа аж. Францад гарсан халдлагын дараа тус бүлгэм Германд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх үед тус улсын Канцлер Ангела Меркель  Европод байгаа гэм зэмгүй лалын шашинтангуудыг буруутгах оролдлогыг PEGIDA хийж байгаа бол тэднийг дэмжихгүй гэж мэдэгдээд байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж