Лил Вэйнд хүзүүний зүүлт хийж өгснөөр сургалтын төлбөрөө төлж чаджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Лил Вэйнд хүзүүний зүүлт хийж өгснөөр сургалтын төлбөрөө төлж чаджээ

Лил Вэйнд хүзүүний зүүлт хийж өгснөөр сургалтын төлбөрөө төлж чаджээ

Лондонгийн урлагийн сургуулийн оюутан Жой Коломбара рэппер Лил Вэйний дүрстэй хүзүүний зүүлт хийснээр сургалтын төлбөр болох 12300 ам.долларыг төлж чаджээ.

Тэрбээр сургалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрэн, сургуулиасаа гарахаар шийдээд байтал Лил Вэйний найзаас нь түүнд төрсөн өдрийн бэлэг болгон зүүлтийг нь худалдаж авах хүсэлтэй байгаа тухайгаа бичсэн цахим шуудан ирсэн байна.

18 каратын алтаар хийсэн уг хүзүүний зүүлт дээр Лил Вэйний царайг дүрсэлсэн бөгөөд хацар дээрх хоёр дусал нулимсны шивээсийг нь алмазаар хийжээ.

Жой Коломбара хэмээх эмэгтэй оюутан энэ зүүлтийг урлахад есөн сарын хугацааг зарцуулсан байна. Тэрбээр багаасаа хип хоп хөгжимд дуртай байсан төдийгүй Лил Вэйний шүтэн бишрэгч байсан аж.

Лондон дахь Грисговын урлагийн их сургуульд сурдаг тэрбээр өмнөх жилүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд засгийн газрын зээл, ээж нь банкны зээл авч байжээ. Харин дараагийн сургалтын төлбөр болох 12300 ам.долларыг төлж чадахгүйд хүрэн GoFundMe веб сайтад хандив цуглуулах хүсэлтэй байгаа тухайгаа бичсэнээр мянга орчим ам.долларыг нь олж чадсан. Харин үүний дараа Лил Вэйний найз нь түүнтэй холбогдож зүүлтийг нь худалдан авснаар сургалтын төлбөрөө бүрэн төлж, цаашид суралцан, мөрөөдлөө биелүүлэх боломжтой болжээ.

Лил Вэйний сүүлд гаргасан “Tha Carter V” цомогтоо дуучин Snoop Dog, Nicki Minaj, Kendrick Lamar нартай хамтарч ажилласан бөгөөд тус цомог нь Америк, Английн хөгжмийн жагсаалтуудад тавдугаар байранд бичигдэж байгаа юм.

Ө.ПҮРЭВХҮҮ

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж