Өнөө орой Орос кинонууд гарна | News.MN

Өнөө орой Орос кинонууд гарна

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Өнөө орой Орос кинонууд гарна

Өнөө орой Орос кинонууд гарна

“Улаанбаатар-2018” олон улсын кино наадам өчигдөр /2018.10.22/ эхэлсэн билээ. Наадамд Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино “Тэнгис” кинотеатрын дэлгэцнээ энэ сарын 22-28-нд гарах юм.

Түүнчлэн 10 дахь жилдээ зохион байгуулж буй наадмын онцлох орноор ОХУ шалгарч, “Онцлох орон Оросын кино үзвэр” өнөөдөр /2018.10.23/ болох юм. Энэ хүрээнд “Үсрэгч”, “Ноорог”, “Зун” зэрэг кино дэлгэцнээ гарна. Тиймээс эдгээр киноны талаар товч дурдъя.

“Үсрэгч” кино нь найруулагч Иван Твердовскийгийн гурав дахь уран бүтээл бөгөөд энэ оны долдугаар сард “Карловар”-ын олон улсын кино наадмын үеэр дэлхийд нээлтээ хийж, шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Түүнээс өмнө буюу 2017 онд “Роттердам”-ын олон улсын кино яармагаас Европын хамтын бүтээлийн тэтгэлэгт шагнал хүртжээ.

Тус кинонд залуу ээж Оксана хүүгээ төрөнгүүт хаяж явж байгаа талаар өгүүлнэ. Ингээд Денис хүү асрах газар өсч, өвдөлт, өвчин огт мэдэрдэггүй ер бусын эмгэгтэй болно. Улмаар 16 жилийн дараа ээж нь хүүгээ асрах газраас гаргаж Москвад авчирна. Үүгээр зогсохгүй авлигажсан Оросын нийгэмд мөнгө олох зорилгоор Денисийг хууль сахиулагчдаас бүрдсэн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл татан оруулснаар үйл явдал өрнөх болно.

Хэрэв та “Үсрэгч” киног үзэхийг хүсвэл өнөөдөр /2018.10.23/ 18.00 цагт “Тэнгис” кино театрыг зориорой.

“Ноорог” нь “Алтан бүргэд” шагналт найруулагч Сергей Мокрицкийн бүтээл юм. Киноны тухай товч дурдахад, авьяаслаг залуу Кириллийн амьдрал дутагдах зүйлгүй үргэлжилж байв. Халамжит эцэг, эх, сайхан найз бүсгүй, өндөр цалин гээд түүнд хэрэгтэй бүхэн бий. Гэтэл нэг өдөр бүх хүн түүнийг ой санамжаасаа авч орхино. Кирилл үүний учрыг нь олох гэж хэсэг явсны эцэст зэргэлдээх ертөнцийн үүдийг хамгаалагч, гаалийн ажилтнаар ажиллах болов.  Ингээд Кирилл нууцлаг даалгавар хүлээн авснаа мэднэ. Учир нь, орчлон ертөнцөд ийм төрлийн зэргэлдээх ертөнц олон байдаг аж. Ийм олон төрлийн ертөнцийг хэн, ямар зорилгоор удирдаж байгаагийн учрыг тайлж, өөрийн амьдралаа эргүүлж авахын төлөө тэмцэнэ. Мөн бидний амьдарч буй дэлхий ертөнц зүгээр л төсөөллийн ноорог төдий, бодитоор оршин тогтнодоггүй зүйл үү. Энэ бүхний талаар өгүүлэх болно. Тус кино өнөөдөр 20.00 цагт гарах болно.

“Зун” кино нь найруулагч Кирилл Серебренниковын бүтээл. Кинонд 1980 оны эхэн үеийн Ленинград хотын зуны тухай өгүүлнэ. Оросын авангард рок хөдөлгөөн, андерграунд рок хөгжмийн амьдрал ид буцалж байна. Лед Зеплин, Дэвид Боувийн шүтэн бишрэгч Виктор Цой “Зоопарк” хамтлагийн рокер Майк Науменко, эхнэр Наталятай учирснаар түүний амьдрал, уран бүтээлийн замнал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар өгүүлнэ.  Тус кино нь өөрчлөн байгуулалтын өмнөх Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын тухай, тэр үеийн хайр дурлал, итгэл найдварын тухай өгүүлэх юм. Кино өнөөдөр 22.20 цагт дэлгэцнээ гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-10-23 66.181.166.196

одоогийн орос кино солонгос киноноос дээрдэх юмгүй болсоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж