Барианд мөлхөж орсон тамирчны тэвчээрийг магтав

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Барианд мөлхөж орсон тамирчны тэвчээрийг магтав

Барианд мөлхөж орсон тамирчны тэвчээрийг магтав

Японы Фукуока хотод өнгөрөгч ням гаригт (2018.10.21) болсон эмэгтэй бүтэн марафон буюу 42 км 195 м зайн багийн буухиа уралдаан тус улсад төдийгүй олон улсын анхааралд өртжээ. Уралдааны эхний 10 км зайн  марафон өндөрлөхийн өмнө тамирчин Ийдагийн хөл бэртэн мөлхөж явахаас аргагүй байдалд орсон байна. Тамирчин багийн гишүүндээ буухиагаа дамжуулахад 200 метр дутуу байсан ч мөлхөж явсаар түүнд туузыг дамжуулан цааш гүйх боломжийг олгожээ.

Уралдааныг зохион байгуулагчид мөлхөж яваа тамирчныг зогсоохыг хүссэн ч Иида замаа дуусгаж чаджээ. Энэхүү мэдээлэл гарсны дараа Японы телевизийн сувгуудаар нэвтрүүлэг гарч эхэлсэн байна.

42 км 195 метрийн багийн буухиа уралдаанд 22 баг оролцжээ.

 

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж