Стивен Хокингийн бүтээлүүдийг дуудлага худалдаанд оруулна

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Стивен Хокингийн бүтээлүүдийг дуудлага худалдаанд оруулна

Стивен Хокингийн бүтээлүүдийг дуудлага худалдаанд оруулна

Их Британийн алдартай эрдэмтэн Стивен Хокингийн хувийн эд зүйлс болон шинжлэх ухааны ажлуудыг дуудлага худалдаанд оруулах болжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр түүний шагналыг нь ч мөн худалдах аж. “Christie’s” дуудлага худалдааны компани Хокингийн ховор эд зүйлсийг, тэр дундаа түүний хэрэглэж байсан тэргэнцрийг нь худалдаанд тавихаар шийдсэн нь олны анхаарлыг татжээ.

Түүний шилдэг бүтээлүүдийн нэг болох "Properties of Expanding Universes" хэмээх шинжлэх ухааны бүтээлийн эх хувийг 130-195 мянган ам.доллараар зарагдана гэж таамаглаж байгаа юм байна. Тус бүтээлийг Хокинг мэдрэлийн эсийн өвчин туссаныхаа дараа 23 настайдаа бичиж байсан бөгөөд бүтээл дээр Хокингийн өөрийн гарын үсэг болон гар бичмэлүүд байдаг аж. Онолын физикч Стивен Хокинг энэ оны гуравдугаар сард 76 насандаа таалал төгссөн билээ.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж