Виннипег Жетс 6 дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Виннипег Жетс 6 дахь хожлоо авлаа

Виннипег Жетс 6 дахь хожлоо авлаа

Өнөөдөр ҮХЛ-н мөсөн талбайд 4 тоглолт боллоо. Виннипег Жетс баг талбайдаа Сент-Луис Блюс багийг хүлээн авч нэмэлт цагт 5-4 харьцаатай хожиж улирлын 6 дахь хожлоо авлаа. Улирал эхэлснээс хойш 9 тоглолт хийснээс 6 хожил авч байгаа нь энэ ажээ. Тоглолтын эхний 2 үе зочин баг Сент-Луис Блюс багийн давамгайлал дор өрнөж байсан бол Виннипег Жетс баг 3-р үед эргэн ирэлт хийж тоог тэнцүүлж нэмэлт цагт хамгаалагч Й.Трубагийн гоолоор ээлжит хожлоо авсан. Тус тоглолтонд М.Шайфли 2 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн. Харин тэдний өрсөлдөгч Сент-Лиус Блюс баг 6 дахь хожигдлоо авлаа.

Вашингтон Капиталс баг Канадад зочлон Ванкувер Кэнайкс багтай тоглож 5-2 харьцаатай талбайн эздийг хожсон байна. Энэ тоглолтонд зочин баг Вашингтон Капиталс багийн лидерүүд үүргээ онц гүйцэтгэж байсан бөгөөд А.Овечкин 2 гоол, 2 дамжуулалт, Ж.Карлсон 1 гоол, 2 дамжуулалт, Е.Кузнецов, Ти.Жи.Оши нар тус бүр 1 гоол оруулсан бол Н.Бекстрём 3 гоолын дамжуулалт өгсөн. Өнөөдрийн тоглолтонд 3 дамжуулалт өгсөн Н.Бекстрём ҮХЛ-н 600 дахь дамжуулалт болсон.

Детройт Ред Уингс баг 8 дахь хожигдлоо хүлээлээ. Тэд уржигдар Флорида Пантерс багийг талбайд нь нэмэлт цагт хожиж хожигдлын цувралаа зогсоогоод байсан ч өнөөдөр Каролина Харрикейнз багт хожигдсон. Энэ улирал Каролина Харрикейнз багаас гялалзаж буй Финланд тоглогч С.Ахо улирал эхэлснээс хойшхи оноо авсан цувралаа үргэлжлүүлж нэг гоолын дамжуулалтыг өөрийн нэр дээрээ бүртгүүлж чадсан байна. Детройт Ред Уингс багийн талбайд болсон тоглолтонд талбайн эзэд ердөө ганц гоол оруулсан бол зочин баг Каролина Харрикейнзаас Ж.Фолк, М.Ферланд болон Ж.Мартинүүк нар гоолын самбар дээр нэрээ гаргажээ.

Энэ улирал тун сайн тоглолт үзүүлж буй Колорадо Эвеланш баг 6 дахь хожлоо авлаа. Филадельфиа Флайерс багийн эсрэг хийсэн тоглолтонд М.Рантанен 2 гоол, Н.МкКиннон 1 дамжуулалт өгсөн байна. Колорадо Эвеланш баг ойрын жилүүдэд үзүүлээгүй сайн эхлэлийг хийж байгаа бөгөөд ялангуяа Н.МкКиннон, М.Рантанен нар гайхалтай байна. Тэднийг зогсооно гэдэг ҮХЛ-н бусад 30 багт амаргүй даваа болж байх шиг. Өнөөдөр Колорадо Эвеланш баг талбайн эздийг 3-1 харьцаатай хожсон. Колорадо Эвеланш баг аялан тоглолт хийж 3 хожил байгуулсан бөгөөд өнөөдрийн тоглолтонд ялалт байгуулаад шууд өөрсдийн хот руугаа нисэцгээсэн байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж