Тетрисийн ДАШТ-д 16 настай хүү түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Тетрисийн ДАШТ-д 16 настай хүү түрүүлэв

Тетрисийн ДАШТ-д 16 настай хүү түрүүлэв

Тетрис хэмээх сонирхолтой тоглоомыг зарим нь ажилдаа явах замдаа, зарим нь хичээлийнхээ завсарлагаанаар, зарим нь дуртай телевизийн шоугаа хүлээх зуур тоглож байхад зарим нэг нь спортын түвшинд тоглодог болжээ. АНУ-ын Орегон мужийн Портланд хотод Классик тетрисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болж өндөрлөжээ. Энэ тэмцээнд 7 удаа аваргалж байсан Жонас Нюбауэрын эсрэг 16 настай, шинэ залуу тоглогч Йозеф Сэйли эцсийн шатанд өрсөлдсөн байна. Эцэст нь залуу тетрисчин Сэйли хожиж, Нюбауэрын аваргын цувралыг зогсоож чаджээ.

Классик Тетрисийн ДАШТ 2010 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд өнгөрсөн найман удаагийн тэмцээний долоод нь Нюбауэр түрүүлж байв. Тэгвэл тэр өчигдөр дэд байранд хоёр дахь удаагаа орж, нийт есөн тэмцээнээс долоон түрүү, хоёр дэд байрын эзэн болсон байна.

Аварга болсон Сэйли мянган ам.долларын мөнгөн шагнал хүртжээ. "Тетрисийг сурахад амархан ч төгс тоглодог болохын тулд олон жилийн туршлага хэрэгтэй. Би чадвараа улам сайжруулах болно" гэж шинэхэн дэлхийн аварга Сэйли хэлсэн байна.

 эх сурвалж: nintendoenthusiast.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж