Б.Батзориг: Миний эхнэрийн нэр дээр ямар ч компани байхгүй | News.MN

Б.Батзориг: Миний эхнэрийн нэр дээр ямар ч компани байхгүй

Б.Батзориг: Миний эхнэрийн нэр дээр ямар ч компани байхгүй

Б.Батзориг: Миний эхнэрийн нэр дээр ямар ч компани байхгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр/ХХААХҮ/-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун,  Г.Солтан, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нарыг өөрийн хамаарал бүхий компанидаа 4,5 тэрбум төгрөгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн санхүүжилт олгосон гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Тодруулбал,  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан 950 сая, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950  сая төгрөгийг тус тус авсан гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос тодрууллаа.

-Таны хамаарал бүхий компани 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг мэдээлэл гараад байна. Ингэхдээ өөрийн эхнэрийн нэр дээрх компанид 1,4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэж байна?

-Надтай хамааралтай хүний нэр дээр болон надад ямар ч компани байхгүй. Энэ бол гүтгэлэг.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн зээлийг гишүүдийн танил тал, болон албан тушаалтай хүмүүст өөрсдийнхөө хамаарал бүхий компаниуд авдаг гэсэн хардлага нийгэмд байдаг. Танаас гадна гурван ч УИХ-ын гишүүний нэр энэ асуудалд холбогдсон байна?

-Би бол мэдэхгүй юм байна. Зээлийн журам маш хатуу. Сонгон шалгаруулалт зарладаг, аж ахуйн нэгжийн материалыг авдаг, комисс шалгаруулж, баталгаа барьцааг нь авч байж олгодог юм билээ. Барьцаагүй, баталгаагүй хүн энэ зээлийг авах боломжгүй. Үнэхээр барьцаагаа тавиад, сайн төсөл боловсруулаад ороод ирсэн бол ямар ч компани хамрагдах бүрэн боломжтой.

-Салбарын яамнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-2016 оны сонгуулиар МАН жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн орлого, иргэдийг орлоготой болгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаар олгож байгаа зээл бол маш зөв. Өнгөрсөн жил 70 орчим тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. Иргэд, аж ахуйн нэгжид олгосон. 1000 гаруй компаниас 800 орчим тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Харамсалтай нь, төсвийнхөө хүрээнд л зээл олгосон. Энэ сангаас зээл авсан компаниуд маш хариуцлагатай, маш сайн төлдөг. Энэ бол иргэдээ ажилтай, орлоготой болгох бодлогын зээл. Цаашдаа ч Засгийн газар жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж ажиллана.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-23 202.9.42.144

Novshiin amitan

Avatar

bi 2018-10-23 221.143.104.159

Hanaj tsaddaggui zavaan yumnuud… Ta nar hamag mungiig ni hamaad avchihaar irgeded yu uldehiin bee

Avatar

Зочин 2018-10-23 221.143.104.159

Hanaj tsaddaggui zavaan yumnuud… Ta nar hamag mungiig ni hamaad avchihaar irgeded yu uldejiin bee

Avatar

"Эрдэнэс Тавантолгой" -н талбайгаас олон жилийн турш нүүрс хулгайлдаг байсаныг тогтоолоо 2018-10-23 64.119.23.42

Мэргэжлийн хяналтын байгууллагын хөнд­лөн­гийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдсон байдаг. 340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг гэсэн үг юм

Avatar

Шуналын тулам луйварчингууд 2018-10-23 64.119.23.42

Бадамшуналыг сайд байхад жижиг дунд зээлийн газрын даргаар гөлөг ням-осор байсан. Мөн ч их идэж уусан луйварчиддаа эд нар. Одоо 60 тэрбумын сүлжээгээр ТӨБЗГ-ын дарга хийж байгаа гөлөг ням-осорыг зайлуулж огцруулах цаг болсон.

Avatar

Зочин 2018-10-23 64.119.21.186

Миний хамаарал бүхий хүмүүст ямар ч компани байхгүй, зээл аваагүй гүтгэлэг гэсэн худал үгэнд чинь хүн итгэх үү? Сайд та 1,4 тэрбум төгрөгийн зээл авсан компани, Блюскай төвийн хажууд барьсан 10 гаруй давхар барилга хэний өмч болохыг хэлж өгөөч. Бас л би мэдэхгүй, гүтгэлэг гэх байхдаа.

Avatar

ZOCHIN 2018-10-23 73.109.62.142

IRGEDEE GISHUUD BISH TA NAR UURSDUU NIILEED TER TSAGAAN ORDNOOS NI GARGAAD HAYAH HEREGTEISHDEE!
GOY NEGDEED!
JAGSAAL TSUGLAAN ZOHION BAIGUULVAL?

Avatar

zochin 2018-10-23 73.109.62.142

Pahaha ene gishuud chin er emgui bugdeerei BOTOX hiilgedeg yumuu mask shig haha.
HARAHAD ERUSUU ANDASHGUI KK

Avatar

Zochin 2018-10-23 43.228.131.45

битгий ингэж худлаа яриач, маш сайн төсөл, шалгуурыг 1000 % хангаж байгаа 3 дахиж өгсөн, зээл өгдөггүй юм байналэй. таньдаг хүнээр гуйлгаж, хэлүүлж, шагнал өгч байж өгдөг гэдэг юм байналэй.

Avatar

энэ үнэн үү 2018-10-23 202.72.245.122

Нохойны хөшөөтэй хамааралтай компани юм байхаа тэгвэл, хүн яаж ингэж ичих булчирхайгүй ярьж чадаж байна?

Avatar

Зочин 2018-10-23 64.119.16.141

ингээд улаан цайм худлаа гээд гүтгэчихдэг арга энэ улс төрчдөд нэвт шингэсэн бна . Ичиж улаадагүй худлаа ярьдаг болжээ. Үэнэ шүү бүх баримт нь бгаа

Avatar

АРД 2018-10-23 66.181.167.194

Дорнодын Халхгол суман дахь өөрийн тарианы бригад дээрээ улсын төсвийн 300 орчим сая төгрөгөөр үтрэмийн талбай байгуулсан боловч, дараа нь энэ талбайг өөрийн компанийн өмч болгон бүртгүүлэн төрийн өмчийг завшсан. Одоо Халх голд тариа тарьж байгаа бусад компаниудад энэ талбайгаа түрээслэж мөнгө “цохиж” суудаг Болорбаатар Болоржаргал гээд дүү нар нь дандаа хууль бус юм хийж явдаг заргач хэрүүлчээрээ алдартай………

Avatar

Зочин 2018-10-23 202.126.89.234

Зайл зайл

Avatar

АРД 2018-10-23 66.181.167.194

34 сая төгрөгийн баавгайн савар хилээр гаргасан дүү Х.Болорбаатарыгаа уснаас хуурай гаргаж, Оросоо ойлгохдоо сайн ярихдаа муу “Монголросцветмет” нэгдлийг самарсан Х.Болор-Эрдэнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хараат бус ТУЗ-ийн гишүүнээр томилсон Х.Болорчулуун гэгчид УИХ-н гишүүний ёс зүй гэж байна уу? Огцрох хангалттай шалтгаан биш гэж үү?

Avatar

Асуулт байна бомбоо минь... 2018-10-23 175.38.117.60

Энэ улс орны дампууралд хэн буруутай вэ?! Хэлээд аль ***р**д аа???

Avatar

Зочин 2018-10-23 43.242.243.48

Saihan shaaj bna daa. Ene amitand ichij zovoh talaar tui ch oilgolt alga.

Avatar

Жанхуугийн бас нэг махбал 2018-10-23 66.181.167.194

Путиныг дууриаж нүүрэндээ ботокс шахуулсан адгийн луйварчин. Энэний хэлж байгаа бүгд худлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж