Трампын трансжендер хүмүүсийн эрхийг үгүйсгэх шинэ бодлого | News.MN

Трампын трансжендер хүмүүсийн эрхийг үгүйсгэх шинэ бодлого

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Трампын трансжендер хүмүүсийн эрхийг үгүйсгэх шинэ бодлого

Трампын трансжендер хүмүүсийн эрхийг үгүйсгэх шинэ бодлого

Дональд Трамп Америкийн ерөнхийлөгч болсноосоо хойш трансжендер хүмүүсийг цэргийн алба хаахыг хориглосон нь олны шүүмжлэлд өртөөд байсан билээ. Харин энэ удаа тэрээр ЛГБТ хүмүүсийн эрхийн эсрэг дахин шинэ бодлого боловсруулаад байгаа тухай ройтерс агентлаг мэдээллээ.

Трампын санаачилгаар эрүүл мэндийн яамны зүгээс Америкийн иргэний эрхийн тухай хуулийн есдүгээр зүйл буюу “хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй” хэмээх заалтад, “хүний хүйс нь эрэгтэй эсвэл эмэгтэй байх бөгөөд үүнийг хүн өөрийн дураар өөрчилж болохгүй. Түүнчлэн хүйсийг хүнийг анх төрөхөд нь тодорхойлно.” хэмээн нэмэлт тайлбар оруулж байгаа юм.

Уг өөрчлөлтийн тухай сонссон иргэд цахим ертөнцөөр уур бухимдлаа илэрхийлж, цагаан ордны гадаа жагсаал хийсэн байна. Харин Трамп энэ тухай, “Би хүн болгоныг хамгаалж байна. Би эх орноо хамгаалж байна” гэж хэлсэн юм.

Ийнхүү нэмэлт тайлбар хийх болсон нь өмнөх ерөнхийлөгч Б.Обамагийн ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалахад гаргасан зүтгэлийг үгүй хийж, энэ асуудалд ухралт гаргаж байна хэмээн шинжээчид бичжээ. Тухайлбал, Б.Обама ерөнхийлөгчийн үед трансжендер хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглох, ариун цэврийн өрөөнд эрэгтэй, эмэгтэйгээс гадна саармаг хэмээх өрөөг шинээр бий болгох зэрэг санаачлагууд гарч байсан юм.

Хувь хүний биеэ авч яваа байдал нь түүний төрөхөөс тодорхойлогдсон хүйстэй нь зохицохгүй байхыг трансжендер гэх бөгөөд Америкт 1,4 сая трансжендер хүмүүс амьдардаг байна.

Америкийн трансжендер иргэдийн үндэсний төвийн захирал Мара Кейслинг, “Тэд биднийг огт оршдоггүй мэтээр үгүйсгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Харин Холбооны иргэний тухай хуульд нэмэлт тайлбар оруулахаас хэдхэн хоногийн өмнө Калифорниа, Орегон, Нью-Йорк мужуудад хүүхдийн төрсний гэрчилгээний хүйсийн хэсэгт гуравдагч сонголт буюу “саармаг” хэмээх ангиллыг нэмээд байсан юм.

Эх сурвалж: Ройтерс

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-23 122.201.22.116

Шшш тэгээд ингээд төрчихсөн хүмүүсийг одоо яа гэж байгаан болоо хөөрхийс.

Avatar

Зочин 2018-10-23 182.160.34.71

1.4 сая трансаа?

Avatar

Зочин 2018-10-23 211.36.140.132

Харин ч тоог нь дарсан байна АНУ-д арван саяаас ч их байгаа.

Avatar

Зочин 2018-10-23 202.131.245.243

Трампын зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж