Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

NHL-н ТОП-10 хаалгач

Хойд Америкийн NHL (ҮХЛ)-т 100 орчим хаалгач 31 багт тоглож байна. Эдгээрийн дундаас онцгойрч Бүх-одод тоглогч болох, шилдэг хаалгач буюу Vezina Trophy-г хүртэнэ гэдэг тийм ч амархан ирэх амжилт биш. Тэгвэл энэ цаг үеийн шилдэг 10 хаалгачдыг ҮХЛ-н экспертүүд нэрлэсэн байна.

  1. Сергей Бобровский (Колумбус Блю Жакетс баг). Магадгүй түүнийг шилдгүүдийн тэргүүн эгнээнд бичигдэхэд гайхаж болох ч мэргэжилтнүүд Орос хаалгачийг шилдгээр нэрлэсэн. Энэ бол түүний Колумбус Блю Жакетс багт тогтвортой тоглож буйн илэрхийлэл болов уу?. Байгуулагдаад удаагүй Колумбус Блю Жакетс багийг плэй-оффт өрсөлдөх хэмжээний баг болоход Орос хаалгачийн оруулсан хувь нэмэр маш их гэдгийг дурдах хэрэгтэй. Өдгөө 30 настай Орос хаалгач С.Бобровский 2010 онд Филадельифа Флайерс багт ТХЛ-ээс ирж байсан бол 2012 оноос өнөөгийн Колумбус Блю Жакетс багт тоглож байна. Колумбус Блю Жакетс багийн төлөө тоглож байх хугацаандаа өөрийгөө дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ харуулаад байгаа. Лигийн шилдэг хаалгачид олгодог Vezina Trophy цомыг 2013, 2017 онд хүртэж, мөн тооны Бүх-Оддын тоглолтонд оролцсон. Харин өнгөрсөн улирал 65 тоглолтонд оролцохдоо 37 удаа ялалт байгуулсан бол хаалгаа 93.1%-тай манаж, нэг тоглолтонд дунджаар 2.42 гоол алдсан.
  2. Брэйден Холтбю (Вашингтон Капиталс). 3 удаагийн Бүх-Одод тоглогч, 2016 оны Vezina Trophy-н эзэн, 2017 оны William M.Jennings Trophy (улирлын турш хаалгандаа хамгийн баг гоол алдсан хаалгачид олгодог цом)-н эзэн Канад хаалгач Б.Холтбю 8 улирал Вашингтон Капиталс багийн төлөө зүтгэсний эцэст өнгөрсөн улирал ҮХЛ-н оргилд нь гарч Стэнлийн цомыг хүртсэн. Түүний хувьд өнгөрсөн улирал тийм ч онцгой байгаагүй. Улирлын турш 54 тоглолтонд оролцож 34 хожил авахдаа хаалгаа 90%-тай манаж, дунджаар 2.99 гоол хаалгандаа алдсан. Харин ганц ч удаа буллитыг зогсоож чадаагүй. Гэхдээ плэй-оффт маш сайн тоглож хаалгаа 92%-тай манасан нь багтаа стэнлийн цомыг авчрахад гол нөлөө үзүүлсэн.
  3. Андрей Василевский (Тампа Бэй Лайтнинг). Өдгөө 24 настай Оросын ирээдүй болсон А.Василевский 2015 оноос хойш нарлаг Флорида мужийн Тампа хотын багийн төлөө тоглож байна. Хэдийгээр ямар нэгэн шагнал хүртээгүй ч өнгөрсөн улирал гайхалтай байсан бөгөөд анх удаагаа Бүх-Одддын тоглолтонд дуудагдсан. Өнгөрсөн улиралд 65 удаа тоглохдоо 44 удаа ялалт байгуулж, 92%-тай хаалгаа манаж, дунджаар 2.6 гоолыг хаалгандаа алдсан ба 8 удаа буллитыг хаасан. Орос залуу А.Василевскийн ирээдүй гэрэлтэй байгаа бөгөөд магадгүй хожмоо М.Бродо, П.Рой, Д.Хашек, Э.Бельфор нарын зэрэгт хүрч дуурсагдахыг үгүйсгэхгүй юм.
  4. Конор Хеллебайк (Виннипег Жетс). Өнгөрсөн улирал Vezina Trophy-н төлөө өрсөлдөж ирээдүйтэй хаалгач болохоо харуулаад буй 25 настай Америк хаалгач К.Хеллебайк 3 дахь улиралдаа дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг лигт тоглож байна. Тэр лигт ирээд л багийн үндсэн хаалгачаар тоглож байсан М.Хатчинсоныг сэлгээ рүү шидэж үндсэн хаалгачийн статусыг олж авсан. Өдгөө К.Хеллебайк Виннипег Жетс баг төдийгүй лигийн шилдэг хаалгач болоод байна. Өнгөрсөн улирал 67 тоглолтонд оролцохдоо Тампа Бэй Лайтнинг багийн хаалгач А.Василевскийн адилаар 44 удаа хожил авч 92%-тай хаалгаа манахдаа 2.3 гоолыг улирлын турш хаалгандаа алдсан. Түүний бас нэг амжилтыг нь тодотгох үзүүлэлт бол 6 удаагийн буллит цохилтыг зогсоосон амжилт юм. Ийм тэр өнгөрсөн улирал анх удаагаа Бүх-Оддын тоглолтонд сонгогдсон.
  5. Йонатан Куик (Лос-Анжелес Кингс). Стэнлийн цомын хошой аварга, 2 удаагийн Бүх-Одод тоглогч, 1 удаагийн плэй-оффын үнэ цэнэтэй тоглогч Й.Куик эргэн ирсэн улирал байлаа. Одоогоос 2 жилийн өмнө бэртэл авч ихэнх хугацааг талбайн гадна өнгөрүүлсэн бол өнгөрсөн улирал багийнхаа төлөө 64 тоглолтонд оролцож 33 удаа хожил авсан. Мөн 92 хувьтай хаалгаа манаж, 5 удаа буллит хаасан. Улирлын турш хаалгандаа хамгийн бага буюу 147 гоол алдаж 2 дахь удаагаа William M.Jennings Trophy-г хүртсэн.
  6. Марк-Андре Флюри (Вегас Голден Найтс)
  7. Пекка Ринне (Нэшвилл Предаторс)
  8. Туукка Раск (Бостон Брюинс)
  9. Фредрик Андерсен (Торонто Мейпл Лифс)
  10. Жон Гибсон (Анахайм Дакс)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж