Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөх эрх олгоё

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөх эрх олгоё

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт туршлага солилцох Үндэсний бага хурал боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөх эрх олгоё

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр  Монгол Улсад  103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэний 73.2 мянга нь ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй байна. Иймд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд хөдөлмөрлөх эрхийг нь хангаж ажиллах бодлого чухал гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт туршлага солилцох Үндэсний бага хурал өнөөдөр /2018.10.23/ "Blue Sky"-д боллоо. Хурлаар Европын холбооны орнуудын туршлагуудыг сонсох, төрийн болон төрийн бус байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаагаа танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг сонссон юм.

Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн хамгааллын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ тоог нэмэгдүүлэхийн тулд төрөөс багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өөртөө ажлын байр бий болгож байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгатай ажлын байрыг бий болгосон. Мөн энэ жилээс хүүхдээ гэртээ асардаг хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдийг ажлын байрны хөтөлбөрт хамруулснаар илүү онцлогтой” гэсэн юм.

“Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдаас бага цалин авч байна

Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай болгосон. Энэ бол төрөөс барьж байгаа бодлого, олон улсын түвшинд харилцах гол  зангилаа байгууллага гэж үзэж байна. Бид 400 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулсан судалгааг хийсэн. Зургаан аймаг зургаан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулсан.  Судалгаагаар Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйл заалтын хэрэгжилт ямархуу байгаа вэ гэдгийг авч үзэхэд харилцан адилгүй байсан.

Хөдөө орон нутагт хуулийн заалт хэрэгжих ямар ч боломж байхгүй. Орон нутагт 25-аас дээш ажиллагсадтай байгууллага ховор. Улаанбаатар байгаа ч аж ахуй нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахгүй нь их түгээмэл байна. Үндсэн суурь шалтгаан нь хөгжлийн бэрхшээл гэдгийг ойлгохгүй, ажилд авсан ч мэргэжил нэгт хүмүүсээс бага цалин олгодог. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ ялгаварлагдаж дутуу цалин авах асуудал маш их гардаг. Үүнийг хуульчлах хэрэгтэй.

Иргэн н.Чинцогт: Биднийг өрөвдсөнөөрөө эрхийг минь зөрчиж байгаагаа мэддэгүй

Уналт таталтын өвчнийг олон нийт ойлгодоггүй. Төрийн албан хаагчид, заримдаа эмч нар ч мэддэггүй. Үүнийг хүмүүс сэтгэцийн өвчинтэй андуурч айж цочих, сөргөөр хүлээж авдаг. Миний хувьд ахуйн ослоор тархиндаа хүнд гэмтэл авч, эдгэснээсээ хойш гурван жилийн дараа Гандангийн орчимд явж байхдаа ухаан алдаж унасан. Сэрээд хартал Баянгол дүүргийн цагдаагийн Эрүүлжүүлэх байранд ирсэн байсан. Цагдаа нь намайг өвчтэй гэдгийг мэдэхгүй, согтуу гэж ойлгосон. Дараа нь намайг согтууруулах ундааны төрөл зүйл хэрэглээгүй гэдгийг тогтоосон. Нийгмийн хандлага, хүмүүсээс гадна гэр бүлийн хүмүүс нь ч бас төдийлөн ойлгохгүй, хий л өрөвддөг. Ингээд бүх зүйлээс нь тусгаарлаж гэрийн хорионд байлгаж нийгмийн харилцаанаас тусгаарладаг. Хайртай ч яаж хайрлахаа мэдэхгүй хувь хүний эрхийг нь хангаж өгдөггүй. Хөдөлмөрлөх эрхийг нь хангах боломж өгдөггүй. Өрөвдөх бол хүний эрхийг зөрчиж буй хамгийн том харгислал. Тиймээс өрөвдөж, гэрт тусгаарлах биш боломж бололцоог нь харж, урам хайрлах, ажил хийх нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Төр хөгжлийн бэрхшээлтэй гэхээр л нүдэнд харагдах тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүст туслах арга хэмжээ аваад байдаг. Гэтэл эпилепсийн буюу унаж татдаг өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тоох газар хаана ч алга байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж