“Хүүхдийн ертөнц-2018” уран зургийн улсын уралдааны удирдамж | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Хүүхдийн ертөнц-2018” уран зургийн улсын уралдааны удирдамж

“Хүүхдийн ертөнц-2018” уран зургийн улсын уралдааны удирдамж

Нийтлэг үндэслэл:

Монголын түүх, өв соёл, монгол судлал, монгол хэл, уран зургийн бүтээлийг дэмжих, хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийгээ хайрлах, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах, хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, зурах авъяастай, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Монгол эх орон, хүн ардын амьдрал ахуйг хүүхдийн нүдээр тольдон харуулсан “Хүүхдийн ертөнц" уралдааныг сэргээн 2014, 2016 онд зохион байгуулсан юм. Энэ жил гурав дахь удаагийн уралдааны шалгаруулалтыг зарлаж байна.

Нийтлэг үндэслэл:

Уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 6-18 насны бүх сурагчид хамрагдах боломжтой бөгөөд шалгаруулалтыг 6-9,10-14,15-18 гэсэн гурван насны ангиллаар зохион явуулна.

Уралдааны шалгаруулалт:

Уралдаанд оролцох сурагчдын бүтээлийг 2018 оны 9 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд сургуулиуд дээрээ зохион байгуулна. Шалгарсан сурагчдын бүтээлийг аймаг, дүүргийн боловсролын газраар уламжлан “Эх Монгол сан” ТББ-ын хаягаар хүлээн авч, шилдэг бүтээлийг тусгай комисс шалгаруулж, 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор дүгнэн, шагнал гардуулна.

Бүтээлд тавигдах шаардлага:

Бүтээлийн хэмжээ:

Бүтээлийг А2 /42см*60см/ хэмжээтэй ватман цаас болон зургийн зориулалтын цаасан дээр усан будаг, тосон харандаа /пастель/, өнгийн харандаа, гуашь /шороон будаг/ гэсэн зориулалтын материалаар зурна.

Анхаарах зүйл:

Уралдаанд нэг хүүхэд нэг бүтээлээр оролцоно.

Уралдааны байр, шагнал урамшуулал:

Уралдаанд ирүүлсэн сурагчдын бүтээлийг 6-9, 10-14, 15-18 гурван насны ангилал тус бүрт:

Гранпри 1-р байр нэг сурагч

2-р байр хоёр сурагч

3-р байр гурван сурагч Тусгай байранд 15 сурагч шалгаруулна.

Уралдааны шалгаруулалтыг доорх журмаар байр эзлүүлэн дүгнэнэ. Үүнд:

6-9 нас:

Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл

2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл

3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл

Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.

10-14 нас:

Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл

2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл

3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл

Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.

15-18 нас:

Гранпри 1-р байр нэгсурагч 500.000 төгрөг, өргөмжлөл

2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл

3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл

Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцааж олгохгүй бөгөөд шалгарсан бүтээлүүдээр уран зургийн галерейд үзэсгэлэн гаргана.

Мөн уралдаанд оролцсон бүх хүүхдүүдэд сертификат олгон сургуулийн хаягаар нь хүргүүлнэ.

Уралдаанд сурагчдаа сайн зохион байгуулж, байр эзлүүлсэн гурван багшид уралдаан шалгаруулах комисс дотоод журмаараа тусгай шагнал олгоно. Үүнд:

Нэгдүгээр байр нэг, 300.000 төгрөг, өргөмжлөл

Хоёрдугаар байр нэг, 200.000 төгрөг, өргөмжлөл

Гуравдугаар байр нэг, 100.000 төгрөг, өргөмжлөл

Бүтээлийг хүлээж авах хаяг:

Уралдаанд оролцож байгаа сурагчид зурсан зургаа овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, сургууль, ангийн хаяг, холбоо барих утас, 6×9 хэмжээтэй өнгөт цээж зургийн хамт ирүүлнэ.

Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 11-р хороолол, н.содном, 56 Ардын эрх сонины байр, 2-р давхар Дубцүн жааз

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс