ДАШТ: Л.Төртогтоход хүрэл медаль ойрхон байв

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх-ДАШТ 2018

ДАШТ: Л.Төртогтоход хүрэл медаль ойрхон байв

Үндэсний шигшээ баг, “Арслан” клубын тамирчин Т.Төртогтох ДАШТ-д анх удаа барилдлаа

ДАШТ: Л.Төртогтоход хүрэл медаль ойрхон байв

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд барилдсан Лувсандоржийн Төртогтох Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлэхэд ойрхон байв. Тэрбээр өчигдөр(2018.10.22) хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Ацүши Мацүмотод 6:5-аар харамсалтайгаар ялагдаж, шагналт тавдугаар байрыг эзэллээ. Манай тамирчин барилдааны төгсгөлд тактикийн алдаа гарган ялагдсан юм.

Л.Төртогтох эхний барилдаанд Казахстаны Н.Нургапулыг 2:1-ээр ялж, Беларусын Иван Янкоускид 10:0-аар ялагдсан ч дагах барилдаан хийх болсон юм. Янкоуски Японы бөхийг ялснаар финалд шалгарсанаар манай бөхөд цааш барилдах эрхтэй болсон.

Т.Төртогтох БНСУ-ын Ли Жон Күг 4:0-оор ялсан ч хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Японы А.Мацүмод 6:5-аар ялагдлаа.

Энэ жинд аваргын алтан медалийг олимп, дэлхийн хүрэл медальт АНУ-ын Жи Ден Кокс хүртсэн бол Беларусын Иван Янкоуски мөнгө, Ираны А.Каримимачиани, Японы А.Мацүмото нар хүрэл медалийн эзэд болов.

Энэ жилийн улсын аварга Т.Төртогтохын амжилтаас дурдвал Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри”, Парисын “Гранпри” тэмцээний хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээний алт, хүрэл, Буриады Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэл, “Mongolia Open” олон улсын тэмцээний хошой аварга юм. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сард ДАШТ-ий сонгон шалгаруулалтын шигшээ барилдаанд Б.Өлзийсайханыг хожин эрхээ баталгаажуулсан билээ.

“Будапешт 2018” ДАШТ-ий шагналт тавдугаар байрын эзэн Т.Төртогтох Үндэсний шигшээ баг, “Арслан” клубын тамирчин юм.

Өнөөдөр манай эрчүүдээс 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Ө.Батзул нар дагах барилдаан хийх бөгөөд учраа бөхөө ялсан тохиолдол хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00-с эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж