Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй байна

Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй байна

Дэлхийн эдийн засгийн өсөлт бууралт нь дэлхийн тэргүүлэгч гүрнүүдээс шууд хамаарч байна. Их хямралаас дөнгөж өндийж буй эдийн засаг их гүрнүүдийн хөлд чирэгдэж магадгүй байна. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайн дэлхийн эдийн засагт нэг их наяд 52 тэрбум ам.долларын алдагдал учруулах бөгөөд үүний дийлэнхийг АНУ хүлээнэ гэж Испанийн "АВС" сонинд Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ жил тутмын хуралдааны мэдээлэлд бичжээ. Худалдааны дайнаас Хятад улс ойрын хугацаанд хамгийн их хэмжээний хохирол амсах бол алсдаа татварын хариу арга хэмжээний улмаас чухам АНУ бүр их хохирол хүлээнэ гэж шинжээчид онцлов. Түүнчлэн Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах асуудлын эргэн тойрон дахь тодорхойгүй байдал нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

ОУВС-гийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, үйл явдал хамгийн муугаар эргэлээ гэхэд дэлхийн зах зээл 17 хувиар, харин дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хэмжээ 1,9 хувиар буурах аж. Үүнээс харахад дэлхийн эдийн засагт 2008-2009 онд болсон санхүүгийн хямралаас илүү том цар хүрээтэй хямрал нүүрлэж болзошгүй байна. Одоогийн байдлаар, дэлхийн эдийн засгийн урьдчилан таамаглаж буй өсөлт 3,9 хувьтай байгаа нь өнгөрсөн оныхоос тал хувиар буурсан үзүүлэлт аж.

Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким “Хэрэв тогтвортой барьж чадвал энэ жил ажиглагдсан эдийн засгийн бат бөх өсөлт нь ялангуяа Өмнөд Азийн хурдацтай хөгжиж буй улс орнуудад олон сая хүмүүсийг ядуурлаас гаргахад тусална. Гэвч дэлхийн бусад хэсгийн нэн ядуурлыг арилгахад эдийн засгийн өсөлт дангаараа хангалттай биш юм. Иймд нэн ядуурлыг эцэслэхийн тулд дэлхий даяар бодлого боловсруулагч томоохон улс гүрнүүдийн бүтээмжийг дээшлүүлж, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх замаар урт хугацаанд өсөлтийг дэмжих хэрэгтэй байна” гэв.

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВИЙГ БҮСЧИЛБЭЛ:

Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг: Энэ бүсийн өсөлт 2018 онд 6,3 хувь байснаа 2019 онд 6,1 хувь болж бага зэрэг буурах төлөвтэй байна. БНХАУ-ийн удаашрал нь бүсийн бусад улс орнуудад нөлөөлжээ.

Европ болон Төв Ази: Түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогч улс орнуудын эдийн засаг 2019 онд бага зэрэг сэргэсэн боловч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч орнуудын эдийн засаг удааширсны улмаас зөвхөн хэсэгчлэн тэнцвэржсэн тул бүс нутгийн өсөлт 2018 онд 3,2 хувь болж аажим өсөх ба 2019 онд 3,1 хувь болж буурах төлөвтэй байна.

Латин Америк, Карибын тэнгисийн орнууд: Бүс нутгийн өсөлт 2018 онд 1,7 хувь байснаа хөрөнгө оруулалт, иргэдийн хувийн хэрэглээ түлхэц өгсний ачаар 2019 онд 2,3 хувь болж өсөх төлөвтэй байна. Карибын тэнгисийн орнууд аялал жуулчлал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн дэмжлэг, далайн шуурганы дараах бүтээн байгуулалтын ажлын улмаас 2018 онд өсөлт сэргэх төлөвтэй байгаа ажээ.

Ойрхи Дорнод ба Хойд Африк: Газрын тосны үнэ унасны улмаас газрын тос экспортлогчдын үйл ажиллагаа сэргэсний улмаас бүс нутгийн өсөлт 2018 онд гурван хувь байсан бол 2019 онд 3,3 хувь болж бэхжих төлөвтэй байна. Хойгийн Хамтын Ажиллагааны Зөвлөлийн гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт их хэмжээний тогтмол хөрөнгө оруулалтын улмаас 2018 онд 2,1 хувь байснаа 2019 онд 2,7 хувь болж өсөх хандлагатай байна.

Өмнөд Ази: Энэтхэгийн эдийн засгийн өсөлтөд саад учруулж байсан хүчин зүйлс саарсан учраас бүс нутгийн өсөлт 2018 онд 6,9 хувь байснаа 2019 онд 7,1 хувь болж өснө гэж таамаглаж байна.

Сахарын Африк: Бүс нутгийн өсөлт 2018 онд 3,1 хувь байснаа 2019 онд 3,5 хувь болж өсөх төсөөлөлтэй байгаа нь урт хугацааны дунджаас доогуур байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж