Мобикомын дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөлийн дагуу 2014 оны 11-р сарын 20-ны өдрөөс эхлэн хэрэглэгч та гар утсаараа дуудлага хийж, мессэж бичээгүй буюу дугаараа ашиглаагүй тохиолдолд тухайн сарын суурь хураамжийг нэхэмжилдэг болсон.
Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор эрхэм хэрэглэгч та дараа сардаа дугаараа ашиглахгүй тохиолдолд дугаар хадгалах үйлчилгээг сонгож суурь хураамжаас чөлөөлөгдөхийг зөвлөж байна. Дугаар хадгалах үйлчилгээг 3 хүртэлх сар үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд та 560 дугаарт “ON” гэсэн мессэжийг илгээн үйлчилгээг идэвхжүүлээрэй. 3-с дээш сарын хугацаанд хадгалуулах тохиолдолд 4 дэх сараас эхлэн сар бүр 5000 төгрөгөөр дугаараа хадгалуулах ба та өөрийн биеэр үйлчилгээний салбарт бичиг баримтын хамт ирж дугаар хадгалуулах үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.
Төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөр нэхэмжлэгдсэнээс хойш 3 сарын дараа тухайн дугаарыг цуцлахыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 2222 утас болон www.mobicom.mn цахим хуудаснаас аваарай.