Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

“Шопен ба Шарав”

Төгөлдөр хуурч С.Одгэрэлийн уран бүтээлийн тайлан тоглолт ирэх сарын 3-нд болно. Тэрбээр яруу тансаг аялгуугаараа дэлхийд гайхагдсан Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фредрих Шопен болон Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлүүдээс толилуулах юм. Тоглолтын эхний хэсэгт Фредрих Шопены алдарт ноктюрьн, вальс, этюд зэрэг ур чадвар шаардсан тансаг зохиолуудаас тоглоно. Харин хоёр дахь хэсэгт Б.Шаравын “Манан”, “Зул”, “Сэрсэн тал” зэрэг алдарт бүтээлүүдийг хүргэх юм.

С.Одгэрэл Монголд анх удаа төгөлдөр хуурын цомог гаргаж байсан. Mongolian composers piano pieces нэртэй уг цомогт С.Гончигсумлаа, Б.Шарав нарын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдийг оруулсан байдаг. С.Одгэрэлийн “Төгөлдөр” сантай хамтарсан уг тоглолт “Чингис хаан” зочид буудлын “Өргөө” танхимд болно.

Тоглолтын тасалбар 50-60 мянган төгрөгийн үнэтэй.

Эх сурвалж: “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж