Сумдын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Сумдын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэв

Сумдын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэв

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран сумдыг ой хээрийн түймэртэй тэмцэх зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү  ажлын хүрээнд Жавхлант, Шаамар суманд болон Ерөө сумын Бугант тосгонд үлээгч аппарат 4 ширхэг, үүргэвчин ус шүршигч 2 ширхэг, цуравдагч нэг ширхгийг тус тус хүлээлгэн өглөө.

Ингэснээр дээрх сумдын ой хээрийн түймэртэй тэмцэх багаж хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлж,  бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж