Алуурчдын багаас нэг нь сэтгүүлчийн хувцсыг өмсөн консулаас гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Алуурчдын багаас нэг нь сэтгүүлчийн хувцсыг өмсөн консулаас гарчээ

Алуурчдын багаас нэг нь сэтгүүлчийн хувцсыг өмсөн консулаас гарчээ

Туркийн албаны хүний мэдээлснээр сэтгүүлч Жамал Хашоггийг алуулахаар илгээсэн гэж сэжиглэгдэж байгаа 15 хүний бүрэлдэхүүнтэй багийн нэг гишүүн болох Мустафа Ал Мадани сэтгүүлчийн хувцсыг өмсөн консулын газраас гарч байгаа нь хяналтын камерт бичигджээ. Тус бичлэгт сэтгүүлчийг консулын газар руу орсноос цаг орчмын дараа сэтгүүлчийн хувцсыг өмсөн, хуурамч сахал, нүдний шил зүүсэн Мадани консулын арын хаалгаар гарч явж байгаа юм. 57 настай Мадани гэгч нь 59 настай сэтгүүлчтэй биеийн өндөр, нас зэрэг нь ойролцоо байв. Мадани сэтгүүлчийг консулын газарт ирэхээс дөрвөн цагийн өмнө өөрийн хамтрагч шүүх эмнэлгийн эмч Салах Ал Тубайкийн хамт консулын газрын хойд хаалгаар орж байгаа нь бичигджээ.

Туркийн таамаглалаар шүүх эмнэлгийн эмч сэтгүүлчийн цогцсыг мөчлөн хуваах, Маданигийн нүүр царайг хувиргах ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа аж. Туркийн тал уг хэрэг зохион байгуулалттай аллага байсан, тэр өдөр Саудын Арабаас ирсэн хоёр онгоцонд 15 хүний бүрэлдэхүүнтэй алуурчдын баг илгээж сэтгүүлчийг консулын газарт хөнөөгөөд цогцсыг мөчлөн хайрцагт хийж консулын газраас гаргасан, Хашоггигийн зүүж байсан ухаалаг бугуйн цагнаас амь тавин хашхирч байгаа бичлэг олдсон гэж мэдэгдэж байсан юм.

Саудын Араб эхэндээ Хашоггийг консулын газраас гарч явсан, энэ хэрэгт консулын газар хамааралгүй гэж мэдэгдэж байсан. Харин саяхан Саудын Арабын гадаад хэргийн сайд албан ёсны мэдэгдэл гаргахдаа сэтгүүлч консулын газар дотор хүнтэй муудалцаж гар зөрүүлж байхдаа золгүй байдлаар амиа алдсан, хохирогчийн цогцос хаана байгааг тогтоож амжаагүй байна. Саудын Арабын засгийн газар энэ хэрэгтэй огт хамааралгүй, хэрэгт холбогдуулан тэнд байсан 18 хүнийг шалгаж байгаа хэмээжээ.

Туркийн цагдаагийн ахлах ажилтан Саудын арабын энэ мэдэгдэлд няцаалт хийж “Бидний байр суурь өөрчлөгдөхгүй. Энэ бол яах аргагүй зохион байгуулалттай үйл явдал. Мадани сэтгүүлчийн хувцсыг өмсөхөд түүний хувцас бараг халуунаараа байсан байх” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж