Гэрээсээ төөрсөн хүүг эсэн мэнд оллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Гэрээсээ төөрсөн хүүг эсэн мэнд оллоо

Гэрээсээ төөрсөн хүүг эсэн мэнд оллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүү гэрээсээ гараад төөрсөн байсныг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Бага мухарт гэх газарт малчин Н-ийн 12 настай хүү өчигдөр /2018.10.22/ 19.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байсан аж.

Хүү алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 23.23 цагт ирсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь дөрвөн аврагч, орон нутгийн хоёр иргэн нийт зургаан хүн хоёр авто машинтайгаар хүүг хайж шөнийн 02.30 цагийн орчимд олжээ. Тухайн үед хүү тус сумын Баян багийн Бага мухарт гэдэг газар буюу гэрээсээ урд зүгт хоёр км-т осголтын байдалтайгаар олдсоныг олж аавд нь хүлээлгэн өгчээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж