Г.Занданшатар: Д.Бат-Эрдэнэ нүүрс хулгайлсан байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Д.Бат-Эрдэнэ нүүрс хулгайлсан байж болзошгүй

Г.Занданшатар: Д.Бат-Эрдэнэ нүүрс хулгайлсан байж болзошгүй

“Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хооронд нүүрс хулгайлсан гэх асуудал үүсээд байгаа билээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодрууллаа.


Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлсан асуудал ид яригдаж байна. Засгийн газрын зүгээс энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шалгалтаар юу гэж гарсан бэ. “Тавантолгой” компани нүүрс хулгайлсан гэдэг нь үнэн юм уу?

-Засгийн газар хуралдаж,  “Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой”-н газраас хил даван нүүрс олборлосон байж болзошгүй асуудлыг шалгаж, нягтлах ёстой гэж үзээд ажлын хэсэг байгуулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг  энэ асуудлыг нягталж, шалгаад судалгааны дүнгээ танилцууллаа.  Шалгалтаар “Тавантолгой” ХХК хил давж, “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлсан нь тогтоогдсон.  Олон жилийн өмнөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлдаг байж.

-Тэгэхээр “Тавантолгой” компани нүүрс хулгайлдаг байсан гэлээ. Тэдэнд ямар арга хэмжээ, хариуцлага хүлээлгэх вэ?

-Засгийн газрын зүгээс нүүрс хулгайлсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгож байгаа.  АТГ болон ЦЕГ, ТЕГ-т хүсэлт хүргүүлсэн.  Орон нутгийн өмчит компани нэрийн дор бусдын нүүрсийг хулгайлдаг, завшдаг явдал хавтгайрсны нэгэн жишээ. Энэ бүгдийг манай Засгийн газар цэгцэлнэ.

-Нүүрснээс олсон орлого “Тавантолгой” компанийн “халаасанд” ордог байсан гэсэн үг үү?

-Мэдээж, тийм.  Орон нутгийн “Тавантолгой” компани дээр “Тавантолгой транс”-ын Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар ноёрхлоо тогтоож, хууль бус үйлдэл хийж байж болзошгүй байна. Тиймээс хуулийнханд хандаж, энэ асуудлыг шалгаад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгож өг гэдэг шаардлагыг Засгийн газраас тавьж байгаа. Тавантолгойн хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байна. Тэгэхээр баланстаа тусгахгүйгээр нүүрс гаргасан нь тодорхой байна. Энэ асуудлаар “Тавантолгой” компани, ажнай Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж