Хулгайчийг барихын үлгэр буюу 195 саяын зам | News.MN

Хулгайчийг барихын үлгэр буюу 195 саяын зам

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Хулгайчийг барихын үлгэр буюу 195 саяын зам

Бусдын эзэмшлийн газрыг булааж цемент цутгачихаад “Хулгайчийг бариарай” гэж хашгирав уу

“Оюунлаг” сургуулийн захирал хувиасаа 195 сая төгрөг гаргаад зам барьсныг нь үл мэдэгдэх нөхдүүд сүйтгэсэн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Түмний төлөө сэтгэл гаргаж хийсэн ажлыг нь сүйтгэчихээд байхад цагдаа, хүчнийхэн гараа хумхиад хөдлөхгүй байгаад “Оюунлаг” сургуулийн захирал Д.Батсайхан туйлаас гомдсоноо илэрхийлсэн билээ.

Хэн нэгний бусдын төлөө хийсэн бүтээн байгуулалтыг өөр нэгэн сүйтгэж, тэр тухай хууль сахиулагчид нүдэн балай байгаа учир юу вэ гэдгийг сурвалжиллаа.

БУСДЫН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ БУЛААЖ ЗАМ БАРЬСАН УУ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг, тоймлоод өгүүлбэл 13 дугаар хорооллын “Шинэ сонголт” дэлгүүр, 122 дугаар цэцэрлэг, “Хос өргөө” хотхон, “Оюунлаг” сургуулийн ойр орчимд зам барьж, зогсоол тохижуулсан маргаан өрнөдөг. Тэр хавийн оршин суугчдын ярьснаар анх орон сууцны хороолол руу ордог замыг хааж “Оюунлаг” сургууль хашаа барьжээ.

Зам тавьсан гэх уг газар нь нийтийн эзэмшлийн талбай мөн эсэх талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Эм Жи Ти Эм Эл” компани Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/180 тоот захирамжаар15 дугаар хороо /65 дугаар байрны зүүн талд/-нд байрлах 136003/0456 18644310775991 нэгж талбарын дугаартай 958 м.кв хэмжээтэй газрыг эзэмшдэг” гэдэг мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл, “Оюунлаг” сургуулийн захирал бусдын эзэмшлийн газрыг дур мэдэн  зам, талбай болгосноор асуудал үүсчээ. Тус газар дээр “Эм Жи Ти Эм Эл” ХХК нь сургууль цэцэрлэгийн зориулалттай барилга барихаар төлөвлөж, зураг төслийн ажлаа эхлүүлсэн гэсэн мэдээлэл ч байгаа бөгөөд “Оюунлаг” сургууль нь өрсөлдөгч байгууллага гэж хараад газрыг нь булаахаар санаархсан байх вий гэсэн эргэлзээг үүсгэж байна.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭР БАРЬЖ ЗАМ ЗАСАВ УУ

Оюунлаг сургууль, 65 дугаар байрны орчим буюу маргаан дагуулаад байгаа газар бусдын эзэмшлийнх мөн бол зам тавих зөвшөөрлийг хэн өгсөн бэ. Уг газарт очвол “Замын ажил явагдаж байна. Захиалагч: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн авто замын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар. Хөрөнгө оруулагч: Оюунлаг дунд сургууль. Хөрөнгийн хэмжээ 192 сая төгрөг” гэсэн утгатай байв.

Нийслэлийн авто замын газраас зам тавих зөвшөөрлийг Хяналтын хэлтэс нь хариуцдаг юм байна. Уг хэлтсээс дээрх газар дээр “Оюунлаг” дунд сургуульд зам барих, засах ямар нэгэн зөвшөөрлийг өгөөгүй гэдгийг хэллээ. Тус сургууль Нийслэлийн авто замын газрын Захиргааны хэлтэст зам тавих зөвшөөрөл хүссэн ч холбогдох судалгааг гаргах даалгавар өгөөд буцаажээ. Түүнээс хойш тухайн байгууллагатай холбогдоогүй аж.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч ямар нэгэн захиалга өгөөгүй гэдэг мэдээллийг өглөө.

Захиалагчгүй байж төрийн байгууллагыг захиалагчаар тодруулж, бусдын эзэмшлийн газарт зам тавьсан уу гэдэг асуудалд “Оюунлаг” сургууль унах бололтой.

ТАВЬСАН ЗАМЫГ НЬ НУУЦААР СҮЙТГЭСЭН ҮҮ

“Оюунлаг” сургуулийн захирал хэн нь үл мэдэгдэх нөхдүүд зассан замыг нь сүйтгэсэн талаар мэдээлсэн. Тэгтэл дээрх газрыг албан ёсоор эзэмшдэг компани “Оюунлаг” сургуульд мэдэгдэл хүргүүлсэн баримт байна. Уг мэдэгдэлд “Танай сургууль манай компанийн цэцэрлэг барихаар төлөвлөж буй эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй, хууль бусаар автозам болон автомашины зогсоолыг барьсан байна. Энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.10.1, 8.1.12 дахь хэсэг болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж мөн төрийн эрх бүхий байгууллагуудын нэрийг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.

Иймд манай компанийн хууль ёсны эзэмшлийн газрыг 2018.10.19-ний өдөр бүрэн чөлөөлж өгөхийг шаардаж байна. Хэрэв шаардлагаар хүргүүлж буй хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд манай компани өөрийн зардлаар газрыг чөлөөлж холбогдох зардлыг танай компаниас нэхэмжлэн хууль хяналтын байгууллага болон харьяа шүүхээр шийдвэрлүүлэх болохыг анхаарна уу” гэжээ. Энэ мэдэгдлийг хүргүүлж, заасан хугацаа өнгөрсний дараа өөрсдийн газраа чөлөөлсөн байна.

ТӨРИЙН ЦАГДАА ЯАГААД ХӨДӨЛСӨНГҮЙ ВЭ

Сургуулийнхаа ойролцоо зам засчихсан байсныг нь үл мэдэгдэх нөхдүүд сүйтгэсэн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй талаар “Оюунлаг” сургуулийн захирал ярьсан. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр уг газар нь нийтийн эзэмшил биш, хувийн өмч байсан. Өөрийнх нь өмч дээр дур мэдэн цемент цутгасан талаар газрын эзэд ч мөн цагдаагийн байгууллагад хандсан байна. Харин цагдаагийн байгууллага хоёр компанийн хоорондын асуудал гээд хөдлөөгүй бололтой. Тодруулбал, бусдын эзэмшил газар дээр хулгайгаар зам барьчихаад “Хулгайчийг бариарай” гэсэн шиг үйл явдал болж өнгөрчээ.

Тэр хавийн оршин суугчид “Орон сууцны хотхон руу ордог замыг Оюунлаг сургууль хаачихаад, дур мэдэн өөрсдөө бусдын газар дээр зам зассан. Тэрийг нь зам гэхэд бас хэцүү. Бидний ажигласнаар цемент цутгачихсан байна лээ. Түүнээс гадна цемент цутгасан газрын доор энэ хавийн орон сууцуудыг хангадаг 10 мянган кВт-ын хүчдэл явдаг. Түүнийг хааснаас оршин суугчдад хохирол үүсэх магадлалтай” гэж ярьсан.

Бусдын эзэмшлийн газар дээр дур мэдэн хувийн хөрөнгөөрөө зам барьсан эл маргаан шүүхэд очих нь гарцаагүй бололтой.

ГАЗАР БУЛААЦАЛДСАН ТЭМЦЭЛ ХҮНИЙ АМИНД ХҮРЭХ ВИЙ

Оюунлаг сургуулийн захирлын зассан замыг үл мэдэгдэх хүмүүс сүйтгэсэн гэх гомдлын талаар дээр өгүүлсэн. Тэгвэл өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны 15 цагийн орчимд тус газрын сахиул хийж байсан манаачийг үл таних 3 этгээд зодож хүнд гэмтээжээ. Тэд тус үйлдлийг хийхдээ бид энэ газрыг чинь авахдаа авна. Чиний хамгаалдаг гэж юу байсан юм бэ хэмээн дарамталсан байна. Хуулийн дагуу эзэмшиж байгаа газраа хамгаалахаар манаач суулгаж байсныг нь зодож гэмтээсэн энэ үйлдэл нь зөв буруу эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох нь цаг хугацааны асуудал боловч гэгээн цагаан өдрөөр газрын дээрэм хийж яваа тэдгээр хүмүүс хэн байв. Хүний биеийг хүнд гэмтээсэн эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Газар булаацалдсан тэмцэл нь хүний аминд хүрэх вий.

Т.БОЛД

Эх сурвалж: Zaluu.com

Төлбөртэй нийтлэв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-23 64.119.24.23

Shees baasandaa hutgaldaad ochnoon l jil blsn sht tiim l bsiin bol erthen shig zasaj ynzlaas hashaagaa tataad avahad yadiiin TULBURTEI ch geh shg

Avatar

с 2018-10-23 150.129.141.104

Цэцэрлэг орон сууц руу нэвтрэх ганц гарцыг нь нэг компанид гэрчилгээ олгоод эзэмшүүлнэ гэнэ үү. Тэр хавийн оршин суугчид нисэх хэрэгтэй болох нь ээ. Ямар нэгэн барилга байшин барих ямар ч боломжгүй газрын гэрчилгээг цуцлаад замыг хэвээр үлдээсэн нь дээр шүү дээ. Тэгээд эвдэлсэн талбайг нь засуулъя

Avatar

Зориг 2018-10-23 202.126.89.231

Цэцэрлэг барих газар ч гэх шиг. Гэрчилгээн дээрээ орон сууц гэж бна.

Avatar

Болор 2018-10-23 202.126.89.75

Сайхан зам тавьсанд баярлалаа

Avatar

11 2018-10-23 103.229.120.61

Батсайхан захирал ч айхтар хүн дээ

Avatar

Зочин 2018-10-23 202.9.41.82

Доор нь томоор төлбөртэй нийтлэв. Хэхэ. ОНИГОО ОНИГОО

Avatar

Содном 2018-10-23 202.9.41.82

Захиалгат мэдээ гэдэг нь илт харагдаж байна. Юун сурвалжлага энэ тэр.

Avatar

Шүүмжлэгч 2018-10-23 122.201.22.150

Арчаагүй, увайгүй төр ийм л байна. Ер нь газрыг 3 шатлалын шийдвэрээ олгож байх хэрэгтэй санагддаг. Сум бол сумын ИТХ дараа нь аймгийн ИТХ, түүний дараа УИХ-р ёсчлон батлаж байж олгох. Нийслэл дүүрэгт бол эхлээд дүүргийн ИТХ дараа нь нийслэлийн ИТХ, дараа нь УИХ-р ёсчлон батлах. Ингэж байж гаүрын наймаа нтр зогсоон. Тэгэхгүй бол нэг смуны засаг дарга, дүүргийн, нийслэлийн засаг сэтэртэй мөнгө л бол өөрийгөө ч худалдахаас буцахгүй нөхдүүд Монголыг худалдах нөхдүүд яаж ч мэднэ.

Avatar

Зочин 2018-10-23 64.119.26.58

Үхсэн ацныхан хувийн өмч

Avatar

Гомбо 2018-10-23 202.126.89.78

Харин энэ зам оршин суугч сургууль цэцэрлэгт хүүхдээ өгч авдаг бидэнд хэрэгтэй зам.Бид хэзээ ч нийтийн эзэмшлийн зам талбайгаа бусдад булаалгахгүй тэмцэцгээе.

Avatar

Зочин 2018-10-23 122.201.22.147

heden haltar tugrug avaad iim bichej suuhaas icheesei bilee

Avatar

Зочин 2018-10-23 103.9.90.131

ХҮНИЙ ГАЗАР ЯМАР АРИУН САЙХАН НЭРТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН НЬ БУРУУ Ш ДЭЭ, МАРГААШ НЬ МИНИЙ 2ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЦУТГАСАН ЦЕМЕНТ ГЭЭД Л ДАЙРААД БАРИЛГА БАРИХЫН ЭХЛЭЛ ШҮҮ ДЭЭ, ХАШАА ХАТГАСАН БАЙСАН ШҮҮ, ТЭГЭХЭЭР ГАЗРЫН ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ НЬ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГИЙГ АВАХААС АРГАГҮЙ АСУУДАЛ БАЙГАА ШҮҮ, САЙН СУДЛААД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, ЖИЛ БҮР БАЙШИНГАА ТОМСГОДОГ НӨХӨР ОДОО БҮҮР ХҮНИЙ ГАЗАР РУУ ӨНГИЙЖ ЭХЭЛСЭН ЮМ БИШ БИЗ, …

Avatar

Зочин 2018-10-23 66.181.164.203

3 жил газар дээрээ барилгаа эхлээгүй бол гэрчилгээ нь автоматаар цуцлагддаг биз дээ? Бүх байрны орц гарцыг хааж газрын гэрчилгээ хууль бусаар авсан нөхөр бололтой. Улс буцааж хурааж аваад замаа тавих хэрэгтэй!

Avatar

Зочин 2018-10-23 150.129.143.113

Авилгал авч оголцоод газар авцгаасан биз цаатах газрын зовшоорол огсон хунд харуйцлага тооц

Avatar

Зочин 2018-10-23 112.72.9.34

энэ газрын зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй юм байна. юун үйлчилгээтэй орон сууц барих вээ. машин нь багтаж шингэхгүй шигүү байхад.

Avatar

Зочин 2018-10-23 122.201.21.247

Huurhii suman gun kompaniig baahan humuus haraasan getel zam evdsen nohduud ni oor kompani baidag. Bas dor ni zahialgaar medee bichuulj bnashuu

Avatar

Зочин 2018-10-23 202.21.127.142

ОЛОН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР БАРИЛГА БАРИХГҮЙ ШҮҮ ХУЛГАЙЧУУДАА.

Avatar

mongol 2018-10-23 66.181.184.202

Huuliinhaa daguu shiideh estoi hen negen heltei amtai hunii tald asuudliig shiidej baihaa ene tur zasag, huuliinhan bolih heregtei hunii ezemshil gazar bol ter hunii l umch umchiig huuliar hamgaalsan baidag tur zasgiin ner barij zalilan hiisen bol ter etgeed huuliin daguu hariutslagaa huleeh estoi harjil baiya

Avatar

Зочин 2018-10-23 202.21.117.194

Болдоо захиалгаар юм бичихээ болчих. гэрчилгээн дээрээ орон сууц гэсэн байна. Юун цэцэрлэг вэ? Тэр газар барилгажих ямар ч боломжгүй газар. Иргэд бид аюулгүй амар тайван амьдармаар байна. Хүний амьдарах орчныг устгаж шамбааралдсан барилга бариад вугаа хийнэ вэ. Ирээдүйгээ харж амьдармаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж