Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

917 автобус үйлчилнэ

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 917 автобус 08.00-22.30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна. Нийслэлийн бүх чиглэлээс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү тээврийн үйлчилгээ явах бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худаг руу том оврын автобус 30 минутын зайтай явахаар төлөвлөсөн байна. Зорчих үнэ 500-1000 төгрөгийн хооронд байгаа аж. Дашрамд дуулгахад “Авторадио” 96.3 радио Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдод туслах үүднээс  аль зам ачаалалтай байгаа эсэх,  хөдөлгөөн сийрэг хэвийн үргэлжилж байгаа зам болон аль замыг сонгон явбал дээр талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх юм байна. Тиймээс хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй олон нийт “Авторадио” 96.3 радиог сонсвол замын ачааллын талаархи мэдээллийг цаг тухайд нь авч болох нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж