ДАШТ: Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана | News.MN

ДАШТ: Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх-ДАШТ 2018

ДАШТ: Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана

ДАШТ: Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдрийн барилдаан Улаанбаатар хотын цагаар 16:00-с эхэлнэ.

Монгол Улсын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана. Тэрбээр АНУ, Энэтхэгийг бөхчүүдийн ялж, шөвгийн наймд үлдсэн ч Туркийн бөх Элиф Есилирмакад 11:1-ээр ялагдсанаар медалийн төлөө барилдахаар үлдлээ.

Мөн өнөөдөр эрэгтэй 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Ө.Батзул нар дагах барилдаан хийхээр боллоо.

Үүнээс гадна эмэгтэй 65, 68, 72, 76 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай дөрвөн бөх дэвжээнд гарна.

Эмэгтэй 65 кг-д Х.Болортуяа эхний барилдаанаа БНСУ-ын Ли Хан Биттэй хийнэ.

68 кг-д С.Батцэцэг эхний торогт Сенегалын бөх Анта Самбоутай барилдана. Энэ жинд барилдах байсан Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас өнжсөн билээ.

72 кг-ын жинд О.Насанбурмаа Унгарын бөх Николетта Рената Смолкатотой барилдана.

76 кг-ын жинд Г.Наранчимэг эхний тойрогт хийлсэн. Тэрбээр Венесуэлийн Мария Хосе Акостайг ялбал шууд шөвгийн наймд үлдэх юм.

Өнөөдөр манай бөхчүүдээс эмэгтэй 59 кг-ын жинд Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдах бол эрэгтэй 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Ө.Батзул нар дагах барилдаан хийнэ.

Мөн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг тэргүүтэй дөрвөн бөх барилдах бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-10-23 66.181.161.65

The athlete is a very difficult profession.

Avatar

zochin 2018-10-23 66.181.161.65

Shoovdor badly.

Avatar

zochin 2018-10-23 112.72.11.122

huld oroh mehiig olon arga tehnikeer avch surahgui bol alt muruudul bn tserenchemd l suulin uyeiin buhchuudees olon arga tehnikeer hul avvh baina hul avdag hun huluu hamgaalj. surna uur garts alga

Avatar

aagi 2018-10-23 150.129.142.31

Shoovdor Turktei mash muu barildsan. yadaj gants uduu ch bolov huld yavj uzsengui shuugch idvehgui bna gej sanuulaad bhad ch idveh gargasangui boldgui l yum blgui de

Avatar

зочин 2018-10-23 182.160.35.120

монголчууд хөлөө хамгаалж хөл авч сурахгүй бол чөлөөт барилдаад хэрэггүй,зардлын нэмэр ,хараад байхад бүгд хөлөө алдаад яллагдаад байх юм,бид хэвтээ барилдаанд муу гээд л сүүлийн 40-50 жил үргэлж ярилаа.энэ хугацаанд үүнийгээ засах эрс өөрчлөлт юу ч хийсэнгүй ,хэвтээ барилдаанд муу ,хөлөө хамгаалж чадахгүйгээ гайхаад л жил бүр дэлхийн аваргад явах юм .хөлөө яаж хамгаалдагыг 70 кг-ийн бямбадоржоос суралцацгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж