Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдрийн барилдаан Улаанбаатар хотын цагаар 16:00-с эхэлнэ.
Монгол Улсын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана. Тэрбээр АНУ, Энэтхэгийг бөхчүүдийн ялж, шөвгийн наймд үлдсэн ч Туркийн бөх Элиф Есилирмакад 11:1-ээр ялагдсанаар медалийн төлөө барилдахаар үлдлээ.
Мөн өнөөдөр эрэгтэй 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Ө.Батзул нар дагах барилдаан хийхээр боллоо.
Үүнээс гадна эмэгтэй 65, 68, 72, 76 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай дөрвөн бөх дэвжээнд гарна.
Эмэгтэй 65 кг-д Х.Болортуяа эхний барилдаанаа БНСУ-ын Ли Хан Биттэй хийнэ.
68 кг-д С.Батцэцэг эхний торогт Сенегалын бөх Анта Самбоутай барилдана. Энэ жинд барилдах байсан Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас өнжсөн билээ.
72 кг-ын жинд О.Насанбурмаа Унгарын бөх Николетта Рената Смолкатотой барилдана.
76 кг-ын жинд Г.Наранчимэг эхний тойрогт хийлсэн. Тэрбээр Венесуэлийн Мария Хосе Акостайг ялбал шууд шөвгийн наймд үлдэх юм.
Өнөөдөр манай бөхчүүдээс эмэгтэй 59 кг-ын жинд Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдах бол эрэгтэй 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Ө.Батзул нар дагах барилдаан хийнэ.
Мөн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг тэргүүтэй дөрвөн бөх барилдах бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.
Холбоотой мэдээ