С.Дулмаа: Антибиотикийн замбараагүй хэрэглээ нь дархлаа муудах гол шалтгаан болдог | News.MN

С.Дулмаа: Антибиотикийн замбараагүй хэрэглээ нь дархлаа муудах гол шалтгаан болдог

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

С.Дулмаа: Антибиотикийн замбараагүй хэрэглээ нь дархлаа муудах гол шалтгаан болдог

-Монголчууд эмийг, тэр дундаа антибиотикийг эмчийн бичиггүй дур мэдэн хэрэглэсээр л байна. Үүн дээр эмч хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эм бол хоол, идээ ундаа биш. Ялангуяа антибиотикийг тэр бүр хэрэглээд байж болохгүй. Гадаад орны иргэдэд антибиотик уухыг зөвлөхөд яагаад заавал уух ёстой гэдгийг бататгах маш их мэдээлэл, баталгаа шаарддаг. Учир нь эмийг хэтрүүлэн байнга хэрэглэх нь хүний дархлааг дарангуйлах урхагтай. Гэтэл манайд эсрэгээр дөнгөж халуурах төдийд антибиотик уудаг. Энэ маш буруу. Дураараа антибиотик хэрэглэж байна гэдгийг өөрийнхөө болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хорлохын тулд зориудаар санхүүжилт хийж байна гэж ойлгож болно. Хүний бие организм маш нарийн, нандин хаа ч байхгүй, юугаар ч орлуулшгүй лаборатори гэж хэлж болно. Хүний бие өөрөө өөрийгөө хамгаалах маш нарийн зохион байгуулалттай. Өөрөөр хэлбэл хүний биед халдвар, гадны биет орж ирмэгц ханиад хүрэх халуурах зэрэг мэдрэмж төрөхөөс өмнө биед халдварын эсрэг тэмцэл хэдийн өрнөж эхэлсэн байдаг. Энэ тэмцлийн үр дүн халдварыг дарах, тэмцлээр бие халуурч, нус, нулимс гоожих зэрэг шинжүүд илэрдэг. Энэ үед нь бид эрүүл дадалтай бол шингэн сайн ууж, унтаж, эрүүл ахуйг сайн сахивал заавал эм ууж биеэ хордуулах шаардлагагүй, өөрийн дархлаагаар давж гарна. Байнга эм хэрэглэх нь биеийн дархлааг хямруулна. Мөн өвчин үүсгэгч нян антибиотикт тэсвэртэй болж, устах магадлал буурдаг. Энэ нь хойшид маш аюултай үр нөлөөг авч ирнэ.

-Хүүхдүүдэд дархлааны эм бэлдмэл өгөх нь зөв үү?

-Маш буруу. Таны хүүхэд таны аминаас илүү үнэтэй байдаг шүү дээ. Хүүхэд бол шинээр урган төлжиж, өсч байгаа бие махбод. Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” гэж сайхан зохиол байдаг шүү дээ. Яг л түүн шиг хүүхдийн дархлаа юм юмтай учирч, даван туулж, дасан зохицож суралцаж байдаг. Яг энэ үед нь бид дархлааны эм бэлдмэл өгөх нь энэ түүх бичигдэхгүй болж, хүүхдийн бие махбодын дархлааны тогтолцоо идэвхгүй болж эхэлнэ. Ингээд хүүхэд харшлаас эхлээд юм юм тусна. Энэ бол хамгийн наад захын асуудал. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хүүхдийг байгальтай ойр байлга зэрэг олон сэтгэгдэл гарч байна. Энэ бол зөв. Та хүүхдээ эрүүл саруул бие бялдартай болгоё л гэж бодож байвал яаран эм өгдөг зуршлаасаа салаарай. Одоо харин эмийн жороор антибиотик олгож байгаа нь маш сайн эхлэл гэж би үзэж байгаа.

-Хүн дархлааны системээ хэрхэн эрүүлээр дэмжих хэрэгтэй вэ?

-Хүүхэдтэй болохоосоо өмнө төлөвлөж, эрүүл хүүхэд төрүүлэх. Эрүүл төрүүлсэн хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэх нь чухал. Миний бодлоор хамгийн амархан, энгийн хэдэн зүйлийг мөрдөхөд дархлаа сайн байна. Хамгийн түрүүнд хоолой давж байгаа хоолоо зөв, шим тэжээлтэй хоол сонго. Хүч хөдөлмөрөө зарцуулан байж олсон мөнгөөрөө зөв хэрэгтэй бүтээгдэхүүн сонгож ав. Хоолны зөв дадалтай байх. Өдөр бүр дасгал хий. Үүнийг хэвшил болгох хэрэгтэй. Байнгын ажлын ачааллыг багасгаж, ажлын цагтаа өндөр бүтээмжтэй ажиллаж амрах хэрэгтэй. Цэвэр агаарт гарч, нойр хангалттай сайн байх нь чухал. Хүүхдийг өсгөхдөө манайхны ярьдгаар бор аргаар бойжуулах хэрэгтэй. Яагаад гэдэг учрыг би дээр дурьдсан шүү дээ. Зарим үед бидний хайр хэтэрхий буруу тал руугаа яваад байна. Хүүхдийг биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байлга. Агаар салхинд тоглуулж, нар усаар чийрэгжүүлж байх нь чухал. Зөв хүнс сонго гэдэгт дархлааны систем эрхтэн тогтолцоог эрүүлээр дэмжих бүтээгдэхүүнүүдийг хэлээд байгаа юм. Сүүлийн үед манайд Актимел зэрэг эрүүлээр дархлааг дэмждэг бүтээгдэхүүн нэлээн сонголттой орж ирсэн байна. Хүүхдэдээ чихэр, ундаа авч өгөхийн оронд ядаж өдөрт нэг Актимел тараган ундааг уулгачих хэрэгтэй.

-Актимелийн давуу тал нь юу вэ?

-Хүний эрүүл мэндийг дэмжигч бичил биетнээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнийг “пробиотик хүнсний бүтээгдэхүүн”, эдгээр ашиг тустай нянгийн өсөлтийг дэмжигч  бодисоор баяжуулсан хүнсийг “пребиотик бүтээгдэхүүн” хэмээн нэрлэдэг.

Актимелийг үйлдвэрлэгч Danone нь дэлхийн хэмжээнд эрүүл хоол хүнс үйлдвэрлэгч шилдэг компанийн нэг. Дэлхийд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба худалдаагаар нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Актимел нь В,C болон Д аминдэмээр баяжуулсан, хүний биеийн дархлааг дэмжигч L.Casei Immunitass лактобактери агуулсан тараган ундаа юм. Энэ нь хүний биеийг халдвар авахаас сэргийлж, боловсроогүй хоол хүнс, хорт бодисыг биеэс гадагшлуулж, дархлааг дэмждэг. Аль ч насныхан хэрэглэхэд тохиромжтой. Ялангуяа ходоод, гэдэс нь хямардаг, антибиотик, эмийн хэрэглээ их, мэс засалд орсон хүмүүс хэрэглэхэд дархлаа дэмжин, биеэс хорт бодисыг гадагшлуулан, дархлаа дэмжих давуу талтай. Хүүхдүүд ч дуртай уудаг болохоор урамтай. Тараган ундаанаас та 1 ширхгийг уухад өдөрт авах хэрэгцээнийхээ 15 хувийг авч чадна.  Тогтмол хэрэглэвэл дархлаа сайжирч, ханиад томуу тусах нь багасдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

М 2018-10-23 122.201.20.197

Хугацаа дууссан тараг дэлгүүрт нийлүүлэхээ болилдоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж