1. Чи түүнтэй хамт орой үдэш гарч үдэшлэг цэнгүүнд явдаггүй. Харин тэр олны дунд толгой эргэн мансуурч хажуугаараа өнгөрөх дэгжин охидод харцаа унагана. Түүнд яг энэ мөчид үргэлж Winnie the Pooh-тай хамт байх тааламжтай зүйл биш мэт санагддаг.
Тэр чамайг арван хуруу шигээ мэддэг болчихсон тул түүний хувьд чи шинэлэг алим биш болсон байна. Түүнд тухайн үед юу юунаас илүү түүний дэргэд бүжиглэх охин ямар дотоож өмссөн байгаа нь сонирхолтой байх болно.
2. Санамсаргүй бүх юм болж өнгөрнө. Тэр өөрөө ч юу болсныг мэдэхгүй. Хөгжим чанга дуугарч найзууд хажуунаас хөөргөж, урдаа байсан хундагатай архи, лаазтай юиво бүрийг хоослоод л байсан. Хаанаас тэр охин гараад ирсэн нь бүү мэд. Түүнийг ёстой л гамшиг ниргэж. Харин чи энэ бүхнийг хэрхэн хүлээн авч хандах бол…
3. Ихэнх залууст дараах нөхцөл үйлчилдэг гэхэд хэлсдэхгүй. Энэ нь хөвгүүд хайртай охиндоо шүлэг уншиж өгч, уруул дээр чинь зөөлөн үнсэж чихэнд чинь хайрын үгс шивнэдэг бол, бусад нь түүний хувьд хэн ч биш байдаг учраас тэднээс шууд сексийн харьцааг шаардан өөрийн бэлгийн амьдралын туршлагыг зузаатгахыг боддог нь харамсалтай. Мэдээж энэ муухай, шударга бус хэрэг. Энэ бас л гамшиг. Харамсалтай нь бэлгэвч та хоёрын харьцааг аварч чадах болов уу?
4. Чи хэн нэгэн хөвгүүнтэй дотносож эхэлсэн. Гэхдээ та хоёрын дунд сайхан найзын харьцаанаас өөр юу ч байхгүй. Гэтэл найз банди чинь тэгж бодохгүй байгаа. Түүний хувьд энэ бол тийм ч сайхан санагдахгүйгээр барахгүй тэр ч чамд өөр шиг шиг чинь хандаж чадна гэхдээ харуулахыг оролдоно. Хардалт, урвалт хамт оршдог юм шүү.
Хэрвээ чи урвасан бол …
Эхлээд өөрийгөө гартаа ав. Хэрвээ чи өнгөрсөн явдалд маш их шаналж, харамсаж байгаа бол чимээгүй өнгөрсөн нь дээр. Тэр хэзээ ч үүнийг уучлахгүй шүү дээ. Харин чамд энэ бүхнийг ухаангүй дурласны улмаас хийсэн санагдаж байгаа бол өөрийн мэдрэмжээ хуурамж биш гэдэгтээ бүрэн итгэдэг болтлоо хүлээ. Хүчтэй бас шунахай хүсэл зүрх сэтгэлийг хуурдаг тул энэ мэт хуурмаглалд автан оорийн ойр дотны, үнэ цэнэтэй хүнээ алдаж болох юм шүү. Иймээс ямарч тохиолдолд чи чимээгүй өнгөрч бүгдийг нууцлан үлдсэн дээр шүү. Ухаалаг байж нөхөрлөлөө хамгаалаарай.
Хэрвээ чамаас урвасан бол…
Түүн рүү юм шидэж хэрүүл шуугиан үүсгэх хэрэггүй. Харин үүний оронд аль болох тайван байж түүнийг буруугаа хүлээхийг нь хар. Тэр чамаас өнөөдөр урвасан бол маргааш ч гэсэн урвах болно. Иймээс чимээгүй түүний нүглээ наминчдахыг нь сонсоод гарч од. Тэр чамайг давтагдашгүй бас ухаалаг дахин өөрт нь олдохгүй, ховорхон цэцэг байсныг мэдрэх болно. Түүний хийсэн алдаанд өөрийгөө буруутгаж, өөрийгөө зовоох ямарч шаарддлагагүй. Түүний өнгөрсөн дурсамжтай нь хамт булшил.
Эцэст нь хэлэхэд хүнд ганц амьдрал заяадаг болохоор тэр амьдралыг сайн сайхан, аз жаргалтай хайраараа гэрэлтүүлж амьдраарай. Уучлах газараа уучилж чаддаг байгаарай.