Лондоны "Арсенал"-ийн ерөнхий дасгалжуулагч Арсен Венгер Аваргын лигийн 4/1-ийн тоглолтод түүний багийн өрсөлдөгчөөр Английн "Манчестер юнайтед" үгүй бол "Челси" байгаасай гэж хүсч байна. Энэ тухай өчигдөр "AFP" мэдээллээ. Арсенал гуравдугаар сарын 9-ний орой финалын 4/1-ийн тоглолтод орсныг мэдээлж байсан. Венгер Английн аваргын тоглолтод "Арсенал" 2009-2010 оны улиралд "Манчестер юнайтед" болон "Челси" багийн эсрэг муу тоглосон гэдгийг санууллаа. Дасгалжуулагч хэрвээ "Арсенал" лигийн аваргаар энэ хоёр багийн аль нэгтэй таарвал хожиж чадна гэдгээ батлах болно гэлээ. "Арсенал" финалын 8/1-ийн хариу тоглолтод өөрийн талбай дээр 5:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж аваргын лигийн финалын 4/1-д дэвшин орсон юм. Аваргын лигийн хүчтэй найман багийн тоонд орох явдал нь муугүй үзүүлэлт гэдгийг дасгалжуулагч онцлон хэлсэн байна. "Манчестер Юнайтед" финалын 8/1-ийн хариу тоглолтоо Италийн "Милан"-тай хийж 4:0-ээр хожсон бол "Челси"-гийн тухайд "Интер"-тэй хараахан тоглоогүй байгаа юм. Эхний тоглолтдоо "Челси", "Интер"-т 1:2-оор хожигдоод байгаа билээ.
Л.Золбаяр
Л.Золбаяр