“Монгол Улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.23-нд нийтлэгдсэн

“Монгол Улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сургалт болж байна

“Монгол Улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сургалт болж байна

Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU), Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC) хамтран “Монгол улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг 2018 оны аравдугаар сарын 22-24-ны хооронд Мэдээлэл технологийн үндэсний паркийн сургалтын танхимд зохион байгуулж байна.

Сургалт, хэлэлцүүлгийн хүрээнд Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-ийн зөвлөхүүд Филип Смит, Клий Айкен, Таши Пунтсо болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөх Ашиш Нараян нар Монгол улсын интернэт протокол (IPv6)-д шилжих техникийн бэлэн байдлыг судлах, дүгнэх, шилжих арга замын талаар зөвлөмжийг өгөх, боловсон хүчинг сургах зэрэг ажил хийгдэж байгаа юм.

“Интернэт протокол хувилбар 4 (IPv4)-ийн хаяглалтын нөөц нь 4,3 тэрбум бөгөөд 2015 онд дуусаад байгаа юм. Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй интернэт хэрэглэгчийн тоо, 5G сүлжээний нэвтрүүлэлт, зүйлсийн интернэтийн хөгжил, аюулгүй байдал зэргээс хамаараад Интернэтийн протокол хувилбар 6 (IPv6)-г нэвтрүүлэх чухал шаардлага тулгараад байна. “

Уг сургалт, хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагууд, интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, үүрэн холбооны операторуудын төлөөлөл бүхий нийт 35 байгууллагын 70 гаруй инженер техникийн ажилтнууд хамрагдан оролцож байна.

А.АМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж