УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарлагдсан ч улмаар 18.00 цаг болж хойшилсон юм. Гэвч хуралдаан дахин хойшилж маргааш 08.00 цагт хуралдахаар болсон байна.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм. Засгийн газраас энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох, Одонтой ээжүүдийн мөнгийг хүүхэд нь 16 нас хүрсэн бол олгохгүй байх, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхгүй байх зэрэг хэд, хэдэн саналыг оруулж ирсэн ч үндсэндээ өөрчлөгдөж, хуучнаараа олгогдох болж байгаа. Тухайлбал, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж 103 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгахаар болсон. Энэ бүх асуудал Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэх байсан ч маргааш болтол хойшлогдлоо.
Г.ДАРЬ